Гурван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөөр дуусна

2022/02/24

Цэцэрлэгийн бага бүлгийн цахим бүртгэл өнөөдрийн 17:59 цаг хүртэл WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдаж байна. 

Үүнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой. Мөн тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч

  • “Дунд” бүлэгт: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Ахлах” бүлэгт: 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ.

Бүртгэл өнөөдөр 17:59 цагт хаагдсанаар цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээх юм. 

Хоёрдугаар сарын 25-28-нд анги бүлэг хуваарилалтыг хийнэ. Хүүхдүүд гуравдугаар сарын 1-нээс цэцэрлэгтээ явж эхлэх боломжтой. Үүнээс өмнө шинжилгээ өгсөн байх ёстой тул элссэн цэцэрлэгээсээ шинжилгээний тухай тодруулах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.250
    2022/02/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах