"Засгийн газрын баталгаагүйгээр 2 их наяд төгрөгийг олгосон байна. Үүнийгээ АН руу чихэх гэж байгаа нь инээдэмтэй"

Х.Есү
2022/02/24

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:  "2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг УИХ шийддэг байсан. МАН үнэмлэхүй олонх болсны дараа үүнийг өөрчилсөн. Хөгжлийн банкны зээлийг 2017 онд өөрчлөн ТУЗ шийддэг болгосон. Одоогоор Засгийн газрын баталгаагүйгээр 2 их наяд төгрөгийг олгосон байна. Үүнийгээ АН руу чихэх гэж байгаа нь инээдэмтэй. Хуулийн байгууллагад улс төрчгүйгээр шийдвэр гаргах боломжийг нь олгох ёстой" гэв.

АН-ын Дотоод хяналтын хорооны дарга Х.Алтанхуяг: АН-аас гуравдугаар сард багтаад намын их хурлыг зохион байгуулна  Тэрээр "С.Эрдэнийн тамга хүчинтэй. Ц.Тувааны тамга хүчингүй гэдэг шийдвэр гарсан. Мөн И.Мөнхжаргал гэдэг хүний дотоод сонгуулийн хорооны тамга хүчингүй. Тамга хүчингүй болсныг мэдсээр байж хуурамч дотоод сонгуулийн хорооны тамгаар АН-ын шинэ даргын сунгааг зохион байгуулж байна. Намын даргын сунгаан хуурамч тамгаар явбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.250
    2022/02/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 59.153.115.58
    2022/02/24

    Hogiin shees

    Хариулах