Хөгжийн банкнаас олгогдсон 1,8 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотой хууль хяналтынхны шалгалтаар гэмт хэргийн шинжтэй ноцтой асуудал сөхөгдөхөөр байна.
Төрийн өмчит компани байгууллагын ТУЗ-д яам, агентлагийн дарга нар төрийг төлөөлөн орж ажилладаг. Хөгжлийн банкны ТУЗ-д гэхэд 2012 оноос хойш хараат, хараат бус 35 хүн томилогдон ажиллажээ. Гурван жилийн хугацаатай томилогдоно гэж хуульд заасан ч засаг төр солигдох, сонгуулийн үр дүн зэрэг улс төрийн томилгоотой холбоотойгоор ТУЗ-ийн гишүүдийн зарим нь хугацаанаасаа өмнө солигддог, тогтворгүй байсныг дараах хүснэгтээс харж болно. Хөгжлийн банкны хууль дүрэм журмаар 6 тэрбум төгрөгөөс дээшхи зээлийг ТУЗ-ийн зөвшөөрлөөр олгодог. Өөрөөр хэлбэл бүх том төслүүдийг гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс зөвшөөрөл авснаар санхүүжүүлдэг байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр эрсдэлтэй, чанаргүй ангилалд орж АТГ болон шүүх цагдаа дээр шалгаж байгаа хэргүүдэд ТУЗ-ийн үе үеийн гишүүд ямар хариуцлага хүлээх вэ?
Баримт сөхвөл, Монголбанкнаас эрсдэлтэй ангилалд оруулсан Хөгжлийн банкны 1,8 их наяд төгрөгийн зээлтэй холбогдох 65 зээлдэгчийн 48 зээл нь ТУЗ-ийн тогтоолоор олгогдсон байх юм. Эдгээр 48 зээлийг сегментэлж үзвэл 13 нь төрийн өмчит компаниудад үлдсэн 34 нь хувийн хэвшлийнх байна. Уншигчиддаа дараах баримтаас өөр өөрсдийн дүгнэлтээ хийх боломжийг үлдээе. Хэн гэдэг ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын үед олгосон зээлүүд одоо АТГ, шүүх цагдаад шалгагдаж байгааг харцгаа, дүгнэцгээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.99
shivshig shuud shorond hataa
Хариулах213.87.158.250
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах49.0.137.164
Tegeed yariad ayh we dee arga hemjee avaachee ! Naad hulgaichuuddaa Zaad ezed ni Altanhyag Fortun Batbayr ... baigaa sh dee hashraagaad ugoochee !!!!!!!!!!!!!!
Хариулах