“Оцгондог “хэмээн алдаршсан өмгөөлөгч Б.Баасанцогтоос хахууль авсан нь тогтоогдсон Нийслэлийн Хан -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг,Б.Мөнхбаяр нарын шүүгчийн БҮРЭН ЭРХ-ийг Шүүхийн сахилгын хорооноос түдгэлзүүллээ.
Эдгээр шүүгчид нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Номин”-ийн Ш.Баярсайхан нарын дунд үүссэн “Ариг банк”-ны хувьцааны маргааныг шүүхээр шийдэхдээ Ш.Баярсайханы өмгөөлөгч, “Оцгонодог” Б.Баасанцогтоос удаа дараалан хахууль авч, тэдний талд шийдвэр гаргажээ.
“Ариг банк”-ийг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшиж байсан. 2016 онд “Эрэл” ХХК, “Номин холдинг” хоорондоо гэрээ байгуулж, Б.Эрдэнэбатын “Байшин үйлдвэрлэх комбинат”-д хөрөнгө оруулалт хийсэн.
Дараа нь Ш.Баярсайхан гаргасан хөрөнгө оруулалтаа Б.Эрдэнэбатын “Байшин үйлдвэрлэх комбинат”-д бус “Ариг банк”-нд хийсэн гэж маргаснаар шүүхэд ханджээ. “Ариг банк”-ны шинэ хувьцаа эзэмшигч Ш.Баярсайханы “Улаанбаатар – импекс” компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр “оцгонодог” Б.Баасанцогт орж ирсэн байна.
Тэрээр “Ариг банк”-ны хувьцаа эзэмшигчдийн хурлыг удирдаж, хууль бус шийдвэр гарган, Монгол банктай хуйвалдаж, банкны гүйцэтгэх удирдлагаар өөрийн хүмүүсээ томилжээ. “Номин”-ийн Ш.Баярсайхан түүний өмгөөлөгч Б.Баасанцогт нар нь хууль хяналтынхантай хуйвалдан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шоронд хийж байгаад ”Ариг банк”-ийг дээрэмдэх ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна.
Шүүх хурлын өмнө шүүгч Д.Энхцэцэг өөрийнхөө дансаар 2020.08.05-нд 1.3 сая төгрөг, 2020.11.14-нд дүүгийнхээ дансаар 5 сая төгрөгийг өмгөөлөгч Б.Баасанцогтоос авсан байна. Шүүгч Б.Мөнхбаяр мөн л өөрийнхөө дансаар 10 сая төгрөг өмгөөлөгч Б.Баасанцогтоос шилжүүлж авчээ. Ингээд шүүхийн шийдвэр хахууль өгөгч “Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайханы “Улаанбаатар- импекс” компаний талд гарчээ.
Үр дүнд нь Ш.Баярсайхан нь “Ариг банк”нд эзэмшиж байсан 39,54 хувиа 57,68 хувь болгон өсгөжээ. Ариг банкны маргааныг шийдсэн шүүгч Д.Энхцэцэг,Б.Мөнхбаяр нарыг бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж “Улаанбаатар -импекс” компанид давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан прокурорт шилжүүлжээ. Холбогдох хуулийн дагуу шүүхийн сахилгын хорооноос шүүгч Д.Энхцэцэг Б.Мөнхбаяр нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.
Өнгөрсөн 2021.03.08-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Өмгөөлөгч Б.Баасанцогт эрх бүхий албан тушаалтан, хууль шүүхийхэнтэй бүлэглэн Ариг банкийг дээрэмдсэн хэмээн мэдэгдэж байсан билээ. Түүний мэдэгдэл үнэн болох нь өнөөдөр нотлогдож байна.
Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхээ авлига өгсөн талд худалддаг , мафи-ийн гар хөл болсон шүүгчидтэй тохиолдолд өнөөдөр бидний хэн ч ямар ч хэрэгт хилсээр шийтгэгдэж, юугаа ч дээрэмдүүлэхэд бэлэн буйн нотолгоо нь дээрхи хэрэг юм. Ариг банкийг дээрэмдсэн ажиллагааны цаад эзэн нь Номингийн Ш.Баярсайхан болох нь нотлогдож байна.
Түүнтэй холбоотой ноцтой хэргүүд олон байдгийн зөвхөн нэг нь энэ юм.
Сэтгүүлч Б.Отгон 2022.02.22
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.58
Ene harah tsarainii oodgui hulgaich
Хариулах213.87.158.250
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах192.82.78.95
Уучлаарай доорхи сэтгэгдэлд УИД гэснийг УИХ гээд биччихэж. Алдаа гаргасанд уучлаарай.
Хариулах192.82.78.95
Мөнгөтэй нь хуйвалдаж нэгнээ дэвсэлдэг болж. Бидний УИХ-ын хувьцааг хүчээр булаагаад авчихсан. Уулздаггүй иймэрхүү л дээрэмчин маягийн хүмүүс бдаг шүү дээ. Хуулийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлдэг гэр бүл дээ. Аргагүй л дээ хахуульдаж сурчихсан улс юм чинь хэнээсээ ч айж ичих вэ дээ.Одоо төрийг хахуульдах л үлдээд байгаа бололтой.
Хариулах84.136.91.47
Uu zailuul jijig garuud baih ni yun baga ym de ahiuhan avah baij l de
Хариулах