Шадар сайд барилгын материалын үнийн өсөлтийг барих тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдэв

Х.Есү
2022/02/24

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр цахимаар хуралджээ. 

Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг уламжлав.

Харин барилгын материалын чингэлэгт багтахгүй, овор ихтэй ачааг хуучнаараа буюу задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа талаар Эрээн хотын Консулын газраас мэдээлсэн байна.

Шадар сайд ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг барих тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.250
    2022/02/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах