Б.Батцэцэг: : Украин дахь оюутнуудаа 26, 27-ны нислэгээр авчрахаар 21 суудал захиалсан

Т.Отгонсувд
2022/02/24

Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийж байна. 

Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг: "Бидний зүгээс монгол иргэдтэйгээ холбогдож бичиг баримтаа заавал биедээ авч явахыг зөвлөж байгаа.Тухайн улсаас онгоц буухыг зөвшөөрвөл тусгай үүргийн онгоц нисгэх, машинаар  Польшоор дамжуулан иргэдээ татаж авахаар төлөвлөгөөтэй ажиглах байдалтай хүлээж байна. 

Украинд байгаа Монголчуудаас бэртсэн, халдлагад өртсөн зүйл гараагүй. Бид одоогоор 27 оюутнаа эрстэлгүйгээр эх оронд авчрах талаар хэлэлцэж байна. Эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа.

Франкфурт Истанбулын нислэг зогсохгүй бол түүгээр тээвэрлэнэ. Бид Харьков, Киев хотод унаа бэлдчихсэн. Зарим сургуулиуд оюутнуудыг явбал эргэж авахгүй гэсэн. Гэхдээ бид шаардлагатай албан бичгүүдийг явуулж байгаа. 

ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа." гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.250
    2022/02/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах