Д.Эрдэнэбат: "Эрэл" компани Хөгжлийн банкнаас нийт гурван удаа зээл авсан

2022/02/25

Хөгжлийн банкнаас 109.7 тэрбумыг авсан "Эрэл"-ийн Д.Эрдэнэбат мэдээлэл хийж байна.

“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат: "2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах урилгыг манай компанид өгсөнийг хүлээж авсан. Ингээд гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулж тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон. 

Намайг Чингис бондноос 193 тэрбум төгрөгийн зээл авчихаал төлөхгүй байна гэж буруу мэдээлэл яваад байна. Би яг бондноос бол 14 сая ам доллар буюу тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2021 оны найман сард хугацаа нь дууссан. 

Дараагийн хоёр зээлийг бол би өөрөө олон улсын санхүү банкны зах зээл дээрээс ойрлцоогоор 22 тэрбум төгрөгийг би өөрөө олж ирсэн. Энэ олж ирсэн зээлийг бондны эх үүсвэрээс биш Эрэл компани байшин үйлдвэрлэл барих Германы банкнаас 13,1 сая еврогийн зээл авсан.

Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Энэ зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дуусна. 

Ингээд нийт Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Ингэж байж гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсэн. 

Манай зээл, үйл ажиллагаа бүх шалгалтаар ороод батлагдчихсан. Асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш" гэв.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.232
    2022/02/26

    ЗЭЭЛЭЭ төл

    Хариулах
  • 213.87.130.245
    2022/02/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - Senstos.Com

    Хариулах
  • 202.126.88.230
    2022/02/25

    ЭНЭ хүн ухаалаг хөдөлмөрч хүн шиг санагддаг энэ хүний бизнесийг булаах гэсэн ажиллагаа явагдаад байж ч магадгүй

    Хариулах
    • 73.173.82.36
      2022/02/27

      Ter bol unen shuu, ih hudulmurch shudraga hyn