Картела хамтлаг “Гэрэлтэж байна”

2022/02/25

Латино хип хоп чиглэлээр анх уран бүтээлүүдээ хийж эхэлсэн “Картела” лейбэлийн “Картела” хамтлаг цоо шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад байна. 

Тэдний артистууд болох Jacool MVP, Don Turito нар хамтлагтаа шинэ эмэгтэй гишүүн элсүүлж Монголд цоо шинэ өнгө төрх, хөгжмийн урсгалаар уран бүтээл хийн On`n off продакшинтай хамтран ‘’Гэрэлтэж байна’’ нэртэй уран бүтээлээ гаргажээ.

Тэд энэ жил студийн бүрэн хэмжээний анхны цомогоо гаргахаар ханцуй шамдан орсон бөгөөд цаашлаад тоглолт хүртэл зохион байгуулхаар төлөвлөсөн байгаа гэнэ. ‘’Funky rap’’ ‘’City pop’’ “Afro” урсгалуудыг Монголд нэвртүүлэхээр ажиллаж эхэлсэн ба “Ujinee” хэмээх нэртэй шинэ артисттайгаа нийлэн хийсэн анхны дуугаа ийнхүү сонсогчиддоо цацаж эхлээд байна.

Та тэдний шинэхэн уран бүтээлийг On `n off продакшны Youtube сувгаас үзэж болох ба Jacool MVP, Don Turito, Ujinee – Гэрэлтэж байна нэртэйгээр хүлээн авч сонсоорой.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.