Б.Болд: "Бусад орнууд ч мөн бидэнтэй адил зөвлөгөөг иргэдэдээ өгч байгаа"

2022/02/26

Украин улсад нөхцөл байдал хүндэрсэнтэй хобоотой манай улсын ГХЯ-аас Украинд байгаа Монгол иргэдээ татан авахаар ажиллаж байгаа. Иргэдэд ажлын явцыг танилцуулахаар өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийж байхаар болсон. 

 Консулын газрын захирал Б.Болд: Украин улсад нөхцөл байдал хүнд байна. Өчигдөр буюу 2022.02.25-нд Монгол улсын дөрвөн иргэн Польшын хилээр нэвтэрсэн. Гурван  иргэн нь өнөөдөр Монгол руу ниссэн нэг иргэн нь өөр Европын орон руу зорчсон байгаа.  Өнөөдөр бас дөрвөн иргэн маань Польш улс руу нэвтэрч Большов дахь элчин сайдын яамны ажилтан маань тосож авсан байгаа. Нэг иргэнийг Польш Украины хилийн бүсээс орж авсан байгаа. 

Өнөөдрийн байдлаар нийт найман иргэн Польшийн хилээр нэвтрээд байна. Киев хотоос 13 Монгол иргэн,Одесь хотоос мөн гурван  иргэн Украины хил рүү ирж байгаа. Эдгээр иргэдийг тосож авч, дэмжлэг үзүүлэхээр Унгар, Чех улсын улчин сайдууд маань Польшийн хил дээр ажиллаж байна.  

Нутаг буцах хүсэлтээ гаргаад бүртгүүлсэн иргэдээс Киевд дөрвөн иргэн, Харьковд 23 иргэн,Киревоградад хоёр иргэн үлдээд байна. Эдгээр иргэдтэй ГХЯ-аас өдөр бүр холбогдож мэдээлэл солилцож байгаа. Мөн ар гэрийхэнтэй нь бид холбоотой ажиллаж байгаа. 

Би сая Харьковд байгаа Харьковд байгаа Монгол оюутантай холбогдсон. Нөхцөл байдал арай намжсан метроны буудлаасаа гараад оюутны байрандаа ирсэн байна гэсэн мэдээллийг өгсөн. 

Мөн бүртгүүлээгүй иргэд нутаг буцах хүсэлтээ өгч байна. Зарим иргэд дээр бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарч байгаа ч газар дээр нь бид шийдвэрлэн ажиллаж байна.

Бусад улсуудын хувьд яг л манай улсын өгч буй зөвлөгөөг өгч байгаа. Тухайлбал, АНУ,Германы тэргүүтэй европын орнуудын хувьд тусгай үүргийн нислэг явуулах боломжгүй, агаарын хил хаалттай учир иргэдээ газраар хил залгаа орнууд руу явахыг зөвлөж байгаа.  Хил залгаа орнууд руу гарсаны дараа тэндээс татан авах ажиллагааг хийж байгаа. 

Иргэдийг татан авахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Энэ санхүүжилтийг гүйцэтгэлээр нь шийдэж явахаар болсон. Бидний тооцоогоор нэг иргэнийг татан авахад дунджаар 3-4 сая төгрөгийн зардал гарахаар байна. "гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.195
    2022/02/27

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах