Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар чөлөөт бөхийн чансаа тогтоох тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

2022/02/27

Чөлөөт бөхийн чансаа тогтоох Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээн Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. 

Тэмцээний эхний өдөр С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртээд байсан бол хоёр дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр таван медальтай боллоо. 

Тухайлбал, тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.

Харин Токио 2020 олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй -53 кг жинд Энэтхэгийн Гелот Пүжа, Узбекистаны Кеунимжаева Актенге, АНУ-ын Доминик Оливиа Парриш, Оросын Милана Дадашева нарыг ялж алтан медаль хүртсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.126
    2022/02/28

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах