Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг өнөөдөр шүүнэ

Х.Есү
2022/02/28

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын гэм бурууг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. 

Өмнө нь уг хурал гурван удаа товлогдож байсан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлогдсоор ирсэн юм.

Хэргийг сануулбал, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.129
    2022/03/02

    яг зөв. Юм бүтээж байгаа хүмүүсээ дарамтлахаа болимоор юм ооо!!!!

    Хариулах
  • 213.87.89.5
    2022/03/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.126.89.224
    2022/02/28

    Богд уулын бүх аманд олон тооны хүмүүс барилга барьсан шүү дээ. Үндсэн хуулын цэц, дээд шүүх нь хүртэл зайсанд барилга барьсан. Юм хийж байгаа хүмүүсээ дарамтлах юм даа. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа байлгүй

    Хариулах