Б.Эрдэнэбаяр: “Архи гэдэг зүйлийг ариун сайхан нөхөрлөлөөсөө хол байлгаасай”

2022/02/27

Түүнийг Б.Эрдэнэбаяр гэдэг. Тэнгэр медиа группын үүсгэн байгуулагч, чөлөөт сэтгүүлч. Төдэй монголд гэдэг нэрээр нь олон нийт илүү мэдэх байх

Тэрбээр олон сайн дурын ажилд оролцож, хүмүүст тусладаг ч тэр бүр олон нийтэд цацаж бахархахыг хүсдэггүй нэгэн. Б.Эрнэбаяр энэ жилийн төрсөн өдрөөрөө баяр хүлээн авалт хийх мөнгөөрөө сайн үйлс хийж эмзэг бүлгийн айлуудад хоол хүнсний бүтээгдэхүүн авч өгсөн. Мөн тэрбээр төрсөн өдрийн хүсэлдээ залуучуудыг архи гэдэг зүйлээс татгалзаж явахыг хүсээд өөрөө ч мөн энэ цагаас эхлэн архи гэдэг зүйлийг амсахгүй байх шийдвэрийг гаргасан юм. 

Баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзах болгонд архи ширээн дээр байдаг байлаа. Гэхдээ бидэнд хамт байхдаа өөр өчнөөн сайхан дурсамжийг бүтээх хийж болох зүйлс байхад яагаад заавал тэр хорыг хэрэглэх ёстой гэж хэлж байлаа.
Түүний энэ шийдвэрийг найзууд болон, сошиал орчноос харсан хүмүүс дэмжиж түүнд төрсөн өдрийн бэлэг болгон сайн үйлсийн аянд нь оролцож хандив өгчээ.

Мөн Төдэй Эрдэнэбаяр фейсбүүк хуудсаараа аль болох эерэг зүйлсийг бусдад түгээдэг ба өнөөдрийн нийгэмд хар бараан сөрөг зүйлс олон байхад би хүртэл нэмэрлээд яахав гээд өөрийн чадах чинээгээрээ гэгээлэг зүйлсийг оруулахыг хичээдэг гэж хэлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна