Монголбанкны хэвлэлийн хурал болж байна.
Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: "Цар тахлаас улбаатай 2020 онд хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны гуравдугаар сараас Хятад улс хилийн чанга дэглэмийг авч, хэрэгжүүлсэн нь Монгол Улсын экспортыг доголдуулж, тасалдсан. Тухайн үед төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, тээврийн саатал үүсэх сувгаар эдийн засагт хямрал үүсч болзошгүй гэж тооцоолж байсан. Хамгийн төвөгтэй нөхцөл байдал нь хатуу хөл хорио тогтоох эсвэл эдийн засаг хямрах байдал гарч байв.
2020 онд улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан ч 1.4 хувьтай байгаа нь хүлээлтээс доогуур байгаа юм. Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас хойш хөдөлгөөнт байдлын индексээр 2021 оны нэг, хоёрдугаар улиралд хөл хориотой байсан тул гуравдугаар улирлаас эдийн засгийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж 5.3 хувиар нэмэгдсэн.
Эдийн засгийн нөхцөл байдлыг цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад сэргэлтийн үе шатан дээр байгаа нь харагдаж байгаа юм.
2019 онд 5.5 хувиар өсч байсан эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна." гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Өнөөдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана. Европын холбоо, АНУ ОХУ-ын таван банкийг SWIFT сүлжээнээс хассан. Тэгэхээр эдгээр манай банкууд нэр бүхий таван банктай тооцоо хийх бол SWIFT сүлжээг ашиглах боломжгүй болно.
ОХУ-ын таван банктай манай банкууд хамтардаг эсэх, ямар хэмжээний төлбөр хийдэг гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр хэлэлцэнэ.
ОХУ-аар дамжин Беларусь, Турк руу ачаа тээвэр хийдэг. Одоогоор ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна. Манай уул уурхайн компаниуд хойд хөршөөс тоног төхөөрөмж, тэсэлгээний бодис худалдаж авдаг. Эдгээрийн нийлүүлэлт саатаж болзошгүй. Газрын тосны хувьд манайд 38 хоногийн нөөц бий.
ХААН банктай холбоотой аливаа асуудлыг Төв банк шийднэ. Тус банктай холбоотой захидлыг АТГ-т хаяглаж илгээснийг мэдсэн. "Савада холдинг"-ийг 1958 онд байгуулсан юм билээ. Савада гэж хүн ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч, Мөн иргэн Хулан, Таван богд групп болон ХААН банкны ажилчид хувьцаа эзэмшиж байна. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол заавал Төв банканд мэдэгдэх үүрэгтэй. Энэ заалт 2019 онд хуульд орсон.
"Мета" гэж нөхөрлөл "Савада холдинг"-ийн тодорхой хэмжээний хувьцааг авахаар тендер санал өгсөн юм билээ. Хугацаа нь дууссан тул тендер санал биш болсон. Гэхдээ худалдан авах процесс үргэлжилж байна. "Савада холдинг"-ийн хувьцааг хэн хэн худалдаж авав гэдгийг Токиогийн хөрөнгийн биржийн цахим хуудаснаас авч болно." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.5
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах