Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболд Шүүгчийн хууль бус үйл ажиллгааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны асуудалтай холбоотой нилээн олон хүнийг цагдан хорьсон асуудал гарсан. Үүнтэй холбоотой Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгчөөр Н.Ариунболд миний бие ажиллаж байгаа.
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “Эрдэнэс Монгол” ХХК-нд 170 орчим тэрбум төгрөгний зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх асуудлаар буруутгаж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эрдэнэс Монгол” ХХК нь өнөөдрийг хүртэлд зээлээ төлөхгүй байгаа юм байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хуулиас гадуур өөр ямар нэгэн үндэслэлээр цагдан хорьж болдоггүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэж Н.Мөнхбатыг 30 хоногийн хугацаатайгаар баривчлан хориод байна. Энэ бол Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж бидний зүгээс үзэж байгаа.
Шүүх хуралд талууд оролцсон ч нотлох баримтыг үзүүлэлгүй буруутгаж байгаа үндэслэлээ танилцуулахгүй цагдан хорьсон нь Монгол Улсын хуулинд нийцэхгүй мөн хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэн Монгол улсын Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан.
Мөн цаашдаа гүйцэтгэн шийдвэрлэх эрх бүхий АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын тогтоолоор хүнийг цагдан хорих асуудал нь хэнийг хамаагүй шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог асуудлууд байсаар байх учраас бидний зүгээс энэ асуудлаар холбогдох газруудад гомдол гаргасан байгаа. “ гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.5
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах49.0.137.164
Yunii chini HUULI bus we !!!! Uchnoon Ulsiin mungo luivardchihaad odoo yu yu genev ee !!
Хариулах