Монгол Улсын Хөгжлийн банк нь чанаргүй гэх зээлдэгчдэд шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж зарим зээлдэгчдийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг олон нийтэд зарлаад, арга хэмжээнүүдийг аваад нилээдгүй хугацаа өнгөрч өнгөрсөн хугацаанд 49,7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Тэгвэл чанаргүй гэх зээлдэгчдээс шүүхэд шилжүүлсэн компаниудын шүүхийн үйл явц ямар түвшинд байгааг танилцуулъя.
2014.12.03-нд 203 тэрбум төгрөгийн зээл авсан төлөх үлдэгдэл 213,6 тэрбум төгрөг. 33.4 км урт төмөр зам, ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан.
2020.03.27-нд Хөгжлийн банк шүүхэд нэхэмжлэл гарган 2021.05.21-ний өдөр анхан шатны шүүх хурлаар 158,4 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулах шийдвэр гарсан. Улмаар 2021.07.28-ны өдөр Давж заалдах шатны шүүх хурлаар 161,7 тэрбум төгрөгийг гаргуулах шийдвэр гасан бол 2022.01.14-ны өдөр 192 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар Улсын дээд шүүх шийдвэрлэсэн байна.
2015.05.28-нд 19 тэрбум төгрөгийн зээлийг “Хөдөлгөөнт цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 25 тэрбум төгрөгт хүрч, зээл төлөлт 64 сараар хойшилсон тул 2019.12.25-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2021.05.25-ны өдөр 25 тэрбум төгрөгийг ТОСК-аас гаргуулах шийдвэр гарсан. Гурван шатны шүүх хурал болж хариуцагч ТОСК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, шүүхийн маргаан дуусчээ.
2016.02.05-нд ТОСК , “Нью Яармаг хаусинг прожект ХХК нар 142.2 тэрбумын зээлийг “Шинэ яармаг” орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр авсан. 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл төлөлт 56 сараар хойшилсон тул 2019.12.19-нд Хөгжлийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2020.06.26-ны өдөр анхан шатны шүүх хурлаар ТОСК-аас 24,6 тэрбум , “НЯХП” компаниас 61,1 тэрбум төгрөг тус тус гаргуулах шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүх хурал гурван сарын дараа болж, анхан шатны шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт ороогүй, хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулжээ.
"Нью яармаг хаусинг прожект" ХХК, "Монголиан пропертийз инвестмент холдинг" Пде.Лтд, "Юнайтэд прожектс групп" ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргажээ.
“Эрэл” ХХК угсармал орон сууц барихаар 2013, 2014 онд хоёр удаа зээл авч, 26 тэрбум төгрөг эргүүлэн төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 163 тэрбумд хүрч зээлийн хугацаа хэтрэлт 91 сар болсон тул анхан шатны шүүхэд 2020.10.16-нд хандсан байна. Шүүх хурал таван удаа хойшилж, Хөгжлийн банк 161.9 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шаарджээ.
2017.05.16-нд хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд 42.6 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Нийт зээлийнхээ 2.4 тэрбумыг эргүүлэн төлсөн байна. Улмаар зээлийн хугацаа 40 сараар хэтэрч нийт төлөх зээлийн дүн 62.4 тэрбум болжээ.
Хөгжлийн банкнаас 2019.09.23-нд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх хурал 11 удаа хойшилжээ.
2017.10.30-нд 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барихаар 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан. 3.2 тэрбум төгрөг эргүүлэн төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 43 тэрбум төгрөг болжээ.
2022.01.14-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүхээс 2022.01.19-ний өдөр хэрэг үүсгэжээ.
2017.12.13-нд “Монгол мах экспо” “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” нар хамтран мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 31.9 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Үндсэн зээлийн 8.4 тэрбум төгрөгийг эрүүлэн төлж, үлдэгдэл 38.6 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Зээл төлөлт 31 сараар хойшилсон тул 2019.12.20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх хурал 2020.06.02-ны өдөр тус компаниас 32,1 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020.07.27-ны өдөр давж заалдах шатны шүүх хурлаар 2 тэрбумыг хэрэгсэхгүй болгож 29 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
2019.12.30-нд экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүрээнд 26.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Зээлийн нийт үлдэгдэл 34 тэрбум болж төлөлт 22 сараар хойшилжээ.
2021.04.30-нд Хөгжлийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021.12.08-ны өдөр анхан шатны шүүх хурлаар тус компаниас 31,9 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэжээ. Гурван шатны шүүх хурал болж хариуцагч “Енсада истерн” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, шүүхийн маргаан дуусчээ.
2018.06.19-нд “Буман залуус” 296 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 15 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Зээлийн нийт үлдэгдэл 23 тэрбум төгрөг болсон. Нийт зээлийн 0.5 тэрбумыг эргүүлэн төлжээ.
2022.01.14-ний өдөх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2017.12.28-нд “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК нь “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 17.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээс 21 саяыг нь эргүүлэн төлсөн. Зээлийн төлөлт 43 сараар хэтэрч нийт үлдэгдэл 18 тэрбум төгрөгт хүрчээ.
2019.08.29 шүүхэд нэхэмжлэл гарган 2020.04.08-ны өдөр анхан шатны шүүх хурлаар тус компаниас нэхэмжилсэн дүнгээс 2,1 тэрбумыг хэрэгсэхгүй болгож 17,9 тэрбумыг гаргуулахаар шийдвэр гарчээ. Улмаар 2020.06.19-ний өдөр давж заалдах шатны шүүх хурал болж 1,1 тэрбумыг хэргэсэхгүй болгон өөрчилж 18,9 тэрбум төгрөгийг “Сонгоулд” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 2020.07.29-нд хариуцагч компани гомдол гарган Улсын дээд шүүхэд хандсан байна.
2018.08.10-нд Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн хүрээнд 10.8 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Сүүлийн 28 сар зээлийн төлөлт хийгдээгүй ба зээлийн нийт үлдэгдэл 11.8 тэрбум төгрөг болжээ.
2020.06.26 шүүхэд нэхэмжлэл гарган 2020.07.27-ны өдөр анхан шатны шүүх хурлаар хариуцагч компаниас 12,2 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. 2020.09.21-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
2017.07.06-нд 5,899,521,512 төгрөгний зээл авсан төлөх үлдэгдэл 5,507,776,630 төгрөг зээл төлөлт 21 сараар хойшилсон. Хөгжлийн банкнаас 2019.04.30-нд шүүхэд нэхэмжлэл гарган 2020.01.24-нд эвлэрлийн гэрээ байгуулсан.
2018.03.09-нд эм болон шингэний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр “Монгол эм импекс концерн”, “Бишрэлт” групп 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээл төлөлт 31 сараар хойшилсон тул 2019.12.20-нд шүүхэд нэхэмжлэл гарган 2020.07.20-ны өдөр анхан шатны шүүх хурлаар хариуцагчаас 6,8 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 2020.10.19-ний өдөр давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шийдвэрт өөрчлөлт ороогүй, барьцаанд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оржээ. 2020.11.10-нд банкны төлөөлөгч гомдол гаргаж Улсын дээд шүүхэд хандсан байна.
2018.09.17-нд 2,102,031,830 төгрөгний зээл авсан төлөх үлдэгдэл 2,805,877,807 төгрөг зээл төлөлт 34 сар хойшилсон. Хөгжлийн банкнаас 2021.02.05-нд шүүхэд нэхэмжлэл гарган 2021.06.21-нд Анхан шатны шүүх хурал болсон.
2014.08.26-нд арьс шир боловсруулах төсөлд дамжуулан 13 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум төгрөг.
2020.10.27-нд шүүхэд нэхэмжлэл гарган 2021.08.18-ны өдөр тус компаниас 1,1 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Давж заалдах болон дээд шүүүхээр Чингис Хаан Банк”-ны гомдлыг хэлэлцэхээс татгалцаж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.23.84
нөгөө Монполимет ХХК-ийн Гарамжав бас дахиад л мултарчихаж, ямар сэргэлэн авгай вэ
Хариулах213.87.89.5
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах64.119.18.232
ЭНЭ даварсан шүүхийнхэнд арга хэмжээ авах хэрэгтэй. ТӨР төмөр нүүрээ АВЛИГАЧИН шүүгч нарт харуулаач. АРАЙ хэтэрч байна
Хариулах202.55.188.99
shiidver n gartsan bol shuhijn shiidver guitsegel der hurdan horongiig n huraagad toluulchuhed yadag bnaa zarim negiig n
Хариулах