МҮБХ: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг эсэргүүцэн барилдаагүй бөхийн эрхийг гурван сараар хасна

Т.Отгонсувд
2022/02/28

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь 11 сараар хасаж тэдний шийтгэлийн хугацаа дуусаад хоёр сар болсон байна. 

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд оролцох гэж очсон боловч зарим бөхчүүд эсэргүүцэн тэднийг барилдуулаагүй. Улмаар цагаан сарын барилдаанд мөн зодоглоогүй.  Шийтгэлээ хүлээсэн ч зарим бөхчүүд эсэргүүцэн барилдаанууд цуцлагдаж байгаа нь үндэсний бөх сонирхогчдыг талцуулаад байв. 

Монголын үндэсний бөхийн холбооноос аймгийн цолтой 17 бөх 2022.01.16-ны барилдааныг зохион байгуулахад саад учруулсан үйлдэлд хатуу анхааруулж цаашдын барилдаануудад бүртгүүлсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр барилдаанд оролцохгүй, барилдах бөхчүүдэд саад учруулбал тухайн бөхийн барилдах эрхийг гурван сарын хугацаагаар хасахыг мэдэгдлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.39
    2022/03/02

    Эсэргүүцэл зөв шийдвэр дээ! Допингтой бөхчүүдэд ялгавартай хандаж болохгүй, махан толгойнууд аа!!!

    Хариулах
  • 213.87.89.5
    2022/03/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 150.129.143.53
    2022/03/01

    Зөв

    Хариулах
  • 192.82.78.95
    2022/02/28

    Зөв. Шалтаг шалтгаан зааж барилдааны сүр хүчийг унагаж байгаа бөх нэртэй мөнгөний туламуудад ёс зүйг шаардах эрхтэй. Ямар ч барилдааны дэг зөрчсөн тэр бөхийн зэрэг цол хамаарахгүйгээр зохих шийтгэлийг оногдуулах нь зөв.

    Хариулах
  • 202.9.40.83
    2022/02/28

    Одоо допинг хэрэглээд 3-6 жил хасуулсан бөхчүүдийг эрхээ хасуулсан жил нь их байна гээд гарахгүй гэсэн бөхчүүдийг бас эрхий нь хасах уу. Хамгийн гол допинг хэрэглэсэн бөхчүүд ижил хугацаагаар эрхээ хасуулах хэрэгтэйг ойлгоно биздээ хууль болоод түүнийг биелүүлэх дүрэм нэг л ойлголттой байх ёстой

    Хариулах
  • 66.181.161.116
    2022/02/28

    шударга бус шийтгэвэрээс л болсон юм байна лээ ш дээ

    Хариулах