Украинд гацсан оюутнуудын эцэг эхчүүд Гадаад хэргийн яамнаас ташаа мэдээлэл тарааж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Украинд гацсан оюутнуудын эцэг эхчүүд: "ГХЯ-аас мэдэгдэл хийгээд байгаа мэдэгдлүүд нь тэнд байгаа оюутнуудаас ирж байгаа мэдээллүүдээс зөрүүтэй байгаад байна. Энд бол нөхцөл байдал харьцангуй гайгүй болчихсон иргэдээ татаж авч байгаа. ГХЯ сайн ажиллаж байгаа гээд байгаа. Яг үнэндээ тэнд 18 оюутан хоёр гэр бүлийн хүмүүс байгаа. Хоёр оюутны биеийн байдал маш муу. Агаарын дутагдалд орчихсон, хоргодох байран дотроо зүрхний хэм алдагдалтай нэг охин бүр удаа дараа муужирч унаад эмнэлэгийн тусламж авах боломжгүй, эм тариагүй байж байгаа.
Яг тэр хийсэн ажил гээд байгаа Польш руу гарсан оюутнуудыг бол ГХЯ бол аваагүй тэр иргэд бол өөрсдөө гарцгаасан байгаа. Нөхцөл байдал үнэндээ маш хүнд байна. Яагаад тэнд үлдсэн, хэцүү байгаа оюутнуудаа ярихгүй мундаг ажиллаж байгаа талаараа яриад худлаа мэдээлэл өгөөд байгаа юм бэ. Яагаад сайд нь ч юм уу бусад хүмүүс нь гарч ирж уулзахгүй байгаа юм бэ. Маш олон худлаа мэдээллүүд байна. Жишээлбэл, Энэтхэгийн Консулын газартай холбоотой байгаа бусад гадаад яамнуудтай холбоотой байгаа гэдэг нь худлаа болж таарлаа л даа. Тэнд нөхцөл байдал хүнд байгаа учир эхний ээлжинд хүүхэд эмэгтэйчүүдийг авч ирэхийг хүсэж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.18.232
Олон юм ярьцгаагаад. Хэлэхэд амархан чдайн буудалцаан болж байгаа газраас гараа сунгаад татаад авах биш дээ. Дандаа шүүмжлжхээс өөр юмгүй. Эхний оюутнууд гарах үед явцгаахгүй яасан юм
Хариулах213.87.89.5
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах