Н.Анхбаяр: Украинд гацсан оюутнуудын асуудал дээр холбогдох ажилтнуудад хариуцлага тооцно

Т.Отгонсувд
2022/02/28

Украинд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой ГХЯ-аас иргэдээ татаж авахаар ажиллаж байгаа.  Өнөөдөр 15:00 цагт ГХЯ-аас Украинд гацсан иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр: "Украинд үлдсэн оюутнуудын зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосч аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна. 

Украинд гацсан оюутнуудын асуудал дээр холбогдох ажилтнуудад хариуцлага тооцно. Гэхдээ эхлээд иргэдийн амь нас чухал тул асуудал шийдэгдсэний дараа хариуцлагын асуудал яригдана.

Украинд 150 гаруй орны 70000 гаруй гадаад иргэд гацсан байна. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Улаанзагалмайн нийгэмлэгийг нэвтрүүлэхгүй байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс Харьков хотод байгаа нэг оюутанд 1.2 сая төгрөг шилжүүлсэн. Гэсэн ч мөнгө гэхээс илүүтэй тэнд бараа, бүтээгдэхүүн хомсдол үүссэн байна.

Тэдэнтэй холбоо тасрахыг үгүйсгэхгүй. Хэрэв тасарсан тохиолдолд хаанаас олж болох вэ гэдгийг оюутнуудтай ярилцан, тохирч байгаа. Консулын газрын захирал Б.Болд viber-аар байнга холбоотой байна." гэв.

Эцэг эхийн төлөөллөөс оюутнуудаас ирж буй мэдээлэл, ГХЯ-ны мэдээлэл зөрүүтэй байгаа талаар асуулт асуув.

Бид нар бодитой мэдээлэл өгч байгаа учраас түрүүний миний өгсөн мэдээлэл үнэн байгаа гэсэн хариултыг өгөв.  ГХЯ-аас Харьковд байгаа оюутнуудад хоол өгч чадахгүй. Зөвхөн бид биш бүх улсын ГХЯ чадахгүй. Яг үнэндээ хамгийн бодитой эх сурвалж бол оюутнууд өөрсдөө гэдэг хариултыг өгөв.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.5
    2022/03/01

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.75.233
    2022/02/28

    Энэ хүнд мэдэх юм байна уу. Би телевизээр харсан чинь яамныхаа газрын нэр мэддэггүй нөхөр байналээ. Яаж яамны ажил амжуулдаг юм болоо хөөрхий

    Хариулах