ГХЯ: Харьковоос манай оюутнууд бүрэн гарлаа

Х.Есү
2022/03/01

Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосож авчээ.

Тэдний хоёр нь Кировоградад сурдаг оюутан аж.

Мөн Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрөв, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суулаа. Харьков хотоос Львов хот хүртэл 1,018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1,100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковоос манай оюутнууд бүрэн гараад байна.

Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, БНЧУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна.

Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна.

Иргэдээс хоёрдугаар сарын 27-ны өдөр гурван иргэн эх орондоо ирсэн бол 15 иргэн гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирнэ.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.215
    2022/03/02

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.161.40
    2022/03/01

    ГХЯ-ны сайддаа болон ажилтнууддаа иргэддээ туслаж үхэл зовлонгоос аварсанд баяр хүргэж амжилт хүсэе

    Хариулах
  • 202.126.89.47
    2022/03/01

    za ashgui dee.esen mend eruul irj baigaa ni hamgiin chuhal

    Хариулах
  • 64.119.18.232
    2022/03/01

    Боломжоороо л сайн ажиллаа шүү дээ. Манайхан шүүжлэхээс цаашгүй. Дайн байлдаан болж байгаа газраас гараа сунгаад татаад авах биш

    Хариулах