БАРИМТ: Э.Содонтогос, С.Зоригт нар ажилтнуудаа ХҮЧИРХИЙЛСЭН, БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН үндэслэлээр ажлаасаа халагджээ

2022/03/01

Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр ажлаасаа халагджээ. Мөн түүний орлогч захирал С.Зоригтыг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, ажилтнуудтайгаа зүй бус харилцсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.


Тус байгууллагад удирдлагын дарамт, зүй бус шахалт их байсан тухай мэдээлэл дуулдаг ч байсан ч тодорхой баримтууд хомс байв. Тэгвэл АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци Монгол дахь Мянганы сорилтын сангийн ажилтнуудын удаан хугацаанд гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэн Birches олон улсын хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний байгууллагад хандан 2020 оны 9 сарын 16-наас 10 сарын 1-ний хооронд судалгаа хийлгэжээ. Ингэхдээ уг судалгааг ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс авсан байна.

Э.Содонтогос ажилтнуудаа байнга дарамталж, зүй бус зүйлс шаардаж байсан нь ИЛ болжээ

Уг судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу ажилтнууд толгой байгууллагын удирдлагуудаа “шок”-нд орохоор хариулт өгчээ. Тэд эрх мэдэл албан тушаалын хүчирхийлэл, дарангуйлалд байнга өртдөг гэдгээ тодорхой кэйсүүд, баримт дээр үндэслэн өгүүлжээ.

Э.Содонтогосын эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилтнуудаа дарамталж дээрэлхэх, нэр хүндэд халдаж гутаан доромжлох, дорд үзэх, дайрч давшлах зэрэг зохисгүй зан авир, ааш байдалтай байнга тулгардаг хэмээн судалгаанд оролцогчдын ихэнх нь хариулжээ.

Мөн судалгаанд оролцогчид байнгын дарамтанд байдаг ба үргэлж “хална, солино” гэх мэтээр занахийлж, зарим нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл үүсээгүй байхад хүчээр шахалтанд орж ажлаасаа гарч байсан хэмээн дурджээ.

Түүнчлэн бие махбодийн болон сэтгэл санааны дарамт их байгаа талаар хөндсөн байна.

Орлогч захирал С.Зоригт ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлын дагуу шалгагдаж, ажлаас түдгэлзүүлжээ

Орлогч захирал С.Зоригт нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлоор шалгагдаж, үндэслэлтэй байсан тул ажлаас нь түдгэлзүүлжээ.

Ажилтнуудын хувьд айдастай, тодорхойгүй нөхцөл байдалд сэтгэлзүйн дарамтанд ажилладаг гэдгээ тодотгосон байна. Хэрэв ажлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр санал хэлбэл өөрөө эргээд шүүмжлэлийн бай болж, удирдлагадаа “нүд үзүүрлэгддэг” гэжээ. Өөрөөр хэлбэл, харилцан эрх тэгш харилцаа байхгүй гэсэн байна.

Уг судалгааны дүгнэлтэд ажлын байрны таатай уур амьсгал, ажиллах хэвийн нөхцөл ил тод шударга байдлыг хангах зэрэг толгой байгууллагын баримталдаг ажлын байранд тавигдах шаардлагыг хэрэгжүүлдэггүй. Мөн ажилтнуудаасаа зүй бус ажил үүргээс давсан шаардлагууд тавьдаг, ажлын менежмэнт үр дүнгүй хэмээн дүгнэжээ.

Товчхондоо, тус байгууллага том утгаараа хувьд ядуурлыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх, тэгш байдлыг бий болгох зорилготой ч эдгээр шаардлагуудыг удирдлагууд нь өөрсдөө дотроо ноцтойгоор зөрчиж байсан баримтууд анхаарал татна. Тухайлбал, гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажилтан эмэгтэйгээ ажлын шаардлагаар өөр бусадтай дотно харилцаа тогтоож мэдээлэл олж ирэхийг шаардсан, амьдралаар чинь тоглоно хэмээн заналхийлж, дараагийн ажлаас нь халуулсан тохиолдол ч гарч байжээ.

Асар их санхүүжилтийг захиран зарцуулдаг Э.Содонтогос нар гаднаа сайхан дүр хэчнээн эсгэсэн ч, үнэн чанартаа эсрэгээрээ байсан нь цаг хугацааны явцад танигдаж байна хэмээн ярих хүн олон байна. 

/Тус сантай холбоотой санхүүгийн зөрчилтэй баримтуудыг бид эргэн мэдээлэх болно/



Сэтгэгдэл (34)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.106
    2024/05/12

    Mongol huuhnuud ajil deeree usee orooj nuuree budaad l oligtoi ajil hiideggui shdee, tegeed 1 hatuu shaardlagatai hun ireed ajliin shaardlaga tavihaar daramt ntr gej yum yaridag shde mongol huuhnuud

    Хариулах
  • 66.181.182.114
    2024/02/02

    Айхавтар зальтай, олон нүүртэй бүдүүнээ

    Хариулах
  • 64.119.31.186
    2023/08/15

    Содонтогос сэжгийн муу хүн

    Хариулах
  • 64.119.31.186
    2023/08/15

    Энэ балиар авгай юу хийж гийгүүлсэн юм. Зүгээр л нэг орчуулагч ш дээ. Одоо Монцамэд ёстой эргүүтэж өгдөг гэсэн кк Би ирээд 3 сар болоход Монцамэг хүмүүс таньдаг боллоо гэж ажилчдынхаа өмнө хэлсэн гэсэн ха ха 100 жилийн түүхтэй байгууллага ш дээ. Энэ сэтгүүл зүй юу ч мэдэхгүй. Өөрийгөө өдөржин магтдаг сэтгэцийн өвчтэй авгай. Залуу хүүхнүүдийг үзэж чаддаггүй. Хялалзаад хавчаад явчихдаг. Үнэн эргүү авгай.

    Хариулах
  • 103.87.255.130
    2023/01/13

    Олон улсын байгууллага ямар ч үндэслэл баримтгүй хүнийг ажлаас нь чөлөөлдөггүй юм. Дарамтлагч, хүний эрхийн талаар ойлголтгүй хүнийг дахиад даргаар томилоод байдаг. Завхарсан юм

    Хариулах
  • 202.126.90.86
    2022/03/03

    аудитын ерөнхий газрын дарга шиг л юм байна да. Хаа газар ийм байх юм

    Хариулах
  • 66.181.167.74
    2022/03/02

    Овоо босгоогүй бол шаазгай суухгүй шүү дээ, огт худал мэдээлэл бол биш ээ. Таньж мэддэг бүх хүн ааш авирыг нь гадарлана. Гэхдээ тэглээ гээд юу юуны духанд хүрэлгүй дүгнэлт хийж хүний нэр төрд халдаж, хэл амаар доромжилж болохгүй шүү. Жоохон соёлтой, хүнлэг байцгаая.

    Хариулах
  • 103.26.195.240
    2022/03/02

    Энэ бүсгүй их хөдөлмөрч зарчимч хүн харагддаг овоо сайн явж байсан Монгол улсад маань амин чухал хэрэгтэй төсөл байсан энэ бүсгүй Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа хөдөлгөж чадсан төсөл маань манайхны бохир заваан хэрүүлээс болоод зогсох бий гэж санаа зрвж байна ганц нэг ажлын чадваргүй хов жив ярьж ажил хийдэг хүүхнүүдээс болж байх шиг!!!!

    Хариулах
  • 213.87.150.215
    2022/03/02

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.131.233.147
    2022/03/01

    Iim muusain yumnaas bolj hichneen hun ajilgui bolj, hichneen ar ger, huuhed hohirson bol. Uls turiin influence eer tawigdsan humuus ugaasaa l uursdiiguu diildeshgui erh darhtai geed bodchihson daranguilagch, ichih nuur, uruwduh setgelgui zawaan amitad baidag doo

    Хариулах
  • 202.126.89.100
    2022/03/01

    Belgiin daramt baihdaa yahav dee. Ugee olj matah heregtei dee. Uneheer sain ajilladag mundag hun. Mataasyn ard neg archaagui gulug l baigaa biz, hahaha

    Хариулах
  • 66.181.161.125
    2022/03/01

    Содонтогос гэж үнээ шиг бүдүүн , хэхэрсэн заваан авгай тусгай пиараар өөрийгөө магтуулдаг!!!! Мөнгө төлж өөртөө рэклам хиыдэг, бас том дарга нарт туйлын долигрнуур!!! Орчуулагч мэргэжилтэй ч олигтой мэргэжилтэн биш!!! Чадьар муу!! хэл мэдэхгүй хүнд сайн харагддаг бөйх Мөнгө төлж өөрийгөө магтуулдаг!!! Энэ үнээг зөйлуул!! Хүзүүгүйн уяанй гөлөг байсан үнээ.

    Хариулах
    • 103.26.193.132
      2022/03/03

      Ямаррр аймаар гүтгэгч гөлөг вэ. Энэ хүнийг сайн хүн гэдгийг олон түмэн хийсэн үйлсээр нь мэднээ

  • 202.131.240.147
    2022/03/01

    Мөн ч их өс зангидаж дээ

    Хариулах
    • 139.5.218.77
      2022/03/03

      Элбэгдорж гуайн шадар туслах Э.Содонтогос гэдэг хүн бсан гээд л байдгим билээ. Ийм хүн байж таарах нь.

  • 66.181.161.69
    2022/03/01

    Иймэрхүү худал хов бичдэг, тараадаг нөхдүүдийг эртхэн цагдаад өгөөрэй. Ямар юмнууд бгаа бол доо.

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/03/01

    Buh yum ni unen yum bilee

    Хариулах
    • 139.5.218.77
      2022/03/03

      Үнэн үнэн. Хүнийг дарамталж, аль муугийн нь үзэх гэж элдэвлэхдээ бүр төрөлхийн авьяастай, гоё хөөрхөн хүн бол бүүр өнгөрөө гэсэн шүү. Аймар х* авгай. Энэ бол яг үнэн. Харин ч соёлтой гайгүй гаргаж тавьсан байна.

  • 202.70.34.70
    2022/03/01

    Зарчимч шаардлага тавихаар чадваргүй нөхдүүд ийм бохир арга хэрэглэдэг. Ажлаа хийж чадахгүй халагдчихаад, удирдлагууддаа хорслоо тайлж байгаа бололтой. Үнэн бодит байдал нь удахгүй тодорхой болох байлгүй дээ. Ажлын төлөө бүхнээ зориулдаг хүмүүсийг ингэж мохоож болохгүй байх аа.

    Хариулах
    • 192.82.75.148
      2022/03/11

      “Яг ш дэ” гдг үг чинь харин ёстой энд таарах юм бн.

    • 202.131.233.147
      2022/03/01

      Uuriiguu umuuruud baigaa yumuu haashaa yum haha

    • 66.181.177.121
      2022/03/01

      Хаха дотно харьцаа тогтоогоод мэдээлэл олж ир гэдэг нь зарчимч шаардлага уу тээ, Содонтогос бүдүүлэг соёлгүй хүн гуай учраа мэдэж өөрийгөө өмөөр

  • 202.55.191.194
    2022/03/01

    хаа газар ийм балай авгайчуул байдаг шүү дээ,

    Хариулах
  • 66.181.161.69
    2022/03/01

    Ажлаа хийж чадахгүй халагдсан хүмүүс л иймэрхүү хов бичдэг дээ. Хуулийн байгууллагад өгөөд нэрээ цэвэрлээд аваарай. Танай байгууллага дотроос их ойрхоноос бичүүлсэн бгаа даа.

    Хариулах
  • 202.131.240.147
    2022/03/01

    Үнэн худлыг нь шүүдэг газар үнэнийг нь хэлээсэй. Үнэний хувьгүй мэдээлэл зөндөө л байна даа. Хувь хүн лүү дайрлаа гэхэд бас бүхэл бүтэн байгууллагын нэр хүндийг унагааж зав зайгүй ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг ор үндэслэлгүй гүтгэх ёсгүй байх

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/03/01

    балай авгай

    Хариулах
  • 122.201.23.84
    2022/03/01

    Содонтогос чинь СУИС-ийн захирал Сонинтогосын дүү байхаа?

    Хариулах
    • 66.181.187.176
      2022/03/01

      Тийн тийн. Бас нэг Тогос ньсаяхан Солонгост элчингээр томилогдсон баих. Их л бүдүүлэг эмэгтэйчүүд дуулдаад байдаг юм.

  • 64.119.18.232
    2022/03/01

    АРЧААГҮЙ даварсан хүмүүс бас л аль нэг нам дагасан, хэн нэгэн улс төрчийн тавиул байгаа.

    Хариулах
  • 66.181.183.50
    2022/03/01

    Ийм арга хэмжээг аль эрт авах байсан. Содонтогос гэгч тэнд гэртээ байгаа юм шиг л авирладаг байлаа. Улсын нэрэнд ч халтай ааш их гаргадаг байв шүү.

    Хариулах
  • 192.82.74.43
    2022/03/01

    Зад шаагаад өгөхгүй болохоор авгай нар оодордог л шүү дээ.

    Хариулах
  • 192.82.72.237
    2022/03/01

    Харваас муухай авгай бна. Ийм ёс зүйгүй, бүх юмыг мөнхийн юм шиг бодчихсон дарамтлагчдад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

    Хариулах
    • 66.181.177.121
      2022/03/01

      санал нэг байна, ийм хүмүүсийг халах багадна, арга хэмжээ авах ёстой

  • 192.82.76.94
    2022/03/01

    Балиар заваан юмнууд...,

    Хариулах