Японы “Савада Холдингс” компанийн гомдлоор Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өмнөх нийтлэлийг https://zuv.mn/srq https://zuv.mn/srq линкээр орж үзнэ үү
Уг гомдолд Ч.Хүрэлбаатар нарын улс төрчид ХААН банкны хувьцааг зарах асуудалд гүнзгий хутгалдаж, нөлөө үзүүлж байгаагаас ажил хэдэн жил дамнан удааширч байгаа. Мөн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байгааг онцлоод энэ асуудал цаашид үргэлжилбэл хоёр орны харилцаанд ч сэв сууж болзошгүй байгааг тодотгосон байв.
Тэгвэл уг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр сэтгүүлчдийн асуултад тайлбар өгсөн юм.
Тэрбээр “ХААН банкны нийт хувьцааны 46 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада холдингс” компанийн эзэмшилд байдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан ба олон охин компанитай. Эдгээрийн нэг нь ХААН банк юм. ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орвол заавал Токиогийн хөрөнгийн биржээр дамжиж гүйлгээ нь хийгддэг бүтэцтэй.
Хидео Савадагийн зүгээс "гомдолтой" гэсэн захиа ирсэн гэж сонссон. Уг захиа нь Монголбанкаар дамжаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АТГ-д хаяглагдаад ирсэн байсныг үзсэн.
Гэхдээ би хувь хүнийхээ хувьд агуулгыг “Монгол хүнд зар” гэсэн утгатай уншигдаж байгаа гэж харсан. Угтаа ийм бичиг байх боломжгүй, энэ бичиг хуурамч байх л гэж бодож байна.
“Савада Холдинг”-ийн хувьд бол бидний зүгээс ойлгож байгаа. Яагаад гэвэл өөрөө Савада Холдинг гэдэг компанийн хувьцаа эзэмшигч тал нь өөрөө ХААН банкны томоохон хөрөнгө оруулагч, дээр нь Оросын банк,Киргизийн банкны нөлөө бүхий 50-с дээш хувийг эзэмшдэг нөлөө бүхий компани байна лээ.
Нэгэнт энэ компанийг эзэмшдэг хүн өөрийнхөө тэр улсуудтай холбоотой бизнесийнхээ тодорхой хэсгийг зараад хөрөнгө авахад нь Монголоос бол болно, болохгүй гэж байгаа нь олон улсын жишиг, нийтлэг стандартыг зөрчиж байгаа асуудал. Тэр хүн энэ утгаараа гомдол гаргах эрхтэй гэж харж байна.
Нэгдүгээрт, үүнд хоёр орны харилцааны асуудал яригдана. Хоёрдугаарт, Японы хөрөнгө оруулагчаас тавьсан саналд эцсийн зөвшөөрсөн хариугаа өгөөгүй байна. Гадны хөрөнгө оруулагчийн хүсэж байгаа зөвшөөрлийг бол жил, хоёр жил барьж байна гэдэг маань даабл стандарт болж байгаа юм. Гэвч бидний зүгээс бүх л бичиг баримт, бусад зүйлийг шалгаж байж зөвшөөрлийг өгдөг учраас тэр л журмаар явж байгаа асуудал” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.215
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах