НЭМГ-ын алба хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурч, хариуцлагагүй үйлдэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Сэтгэл засалч, наркологич Ө.Өнөмөнх "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа төрийн алба хаагч нар ажлын байран дээрээ архидан согтуурах үйлдэл гаргаж байгаа талаар ярьжээ.
Тэрбээр "Төрийн байгууллагуудад архидалт их байгааг хүлээн зөвшөөрнө. НЭМГ-т ажлын байран дээрээ архидсаны улмаас халагдсан тохиолдол гарсан. Төрийн албан хаагч цар тахлын онцгой нөхцөл байдлын үед ажлын байран дээрээ архидна гэдэг асар хариуцлагагүй, буруу үйлдэл.Төрийн алба хашиж байгаа ахмадууд залуу үедээ үлгэр жишээ үзүүлж байх ёстой. Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл хариуцаж байсан мэргэжилтнүүд архи ууж байсныг би ч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан ч мэдэж байсан. Хамт олон нь бүгд мэдэж байхад “Биднийг архи уусан гэж гүтгэсэн. Хууль бусаар халлаа” хэмээн хэвлэлээр дэвэргэж байсан нь саяхан. Ичих нүүрэндээ элэг наах нь наркологийн хам шинж юм. Дараа дараагийн албан байгууллагын дарга нар үүнээс жишээ аваад ажлын байран дээр архидсан тохиолдолд шууд халах, арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгэмд гаараад буй энэ архидалттай хатуу тэмцэх хэрэгтэй. Бид ажилчдынхаа сэтгэл зүйг дэмжихийн тулд өглөөдөө хамт кофе уунгаа илэн далангүй ярилцдаг соёл тогтсон. Ингэснээр нэг нэгнээ ойлгож, бие биедээ урам өгч, чадахгүй зүйлд нь тусалдаг болж харилцаа, ажлын энерги эерэг болдог. Мөн баяр ёслолыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэдэг нь үлгэр жишээ гэж боддог. Нийгэм өөрчлөгдөөд эхлэхээр төрийн албан хаагчдын архидалт болон бусад асуудал арилна" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.150.215
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.89.47
zuv
Хариулах