Киевийн телевизийн цамхаг руу Орос пуужингийн цохилт өгсний улмаас иргэд амь үрэгджээ

Өчигдөр 10 цаг 57 минут

Киевийн телевизийн цамхаг руу Оросын зэвсэгт хүчин пуужингийн цохилт өгсний улмаас иргэд амь үрэгджээ. 

Одоогоор амиа алдагсдын тоо тодорхойгүй байна. Украины өргөн нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерны ажилтнууд ямар нэг хохирол амсаагүй ч хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс өртсөн тухай мэдээлжээ. 

Мөн Киев хотын захирагч Виталий Кличко телевизийн цамхаг руу хоёр удаа цохилт өгснөөр цамхгийг тэжээлээр хангаж байсан трансформатор болон оройных нь аппарат эвдэрсэн гэж мэдээлэв. 

Украины өргөн нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерноос дамжуулалтыг сэргээхээр ажиллаж байна гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.137
    21 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.77.130
    Өчигдөр

    Илон Маск Тесла юу хийгээд байна

    Хариулах