Хохирогч охины аав: Охины минь толгой дээр кофе асгачихаад "Би том прокурорын охин, та нар намайг яаж ч чадахгүй" гэсэн

С.Гандэлгэр
2022/03/02

Өчигдөр буюу 2022.03.01-ний өдөр олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба мэдүүлэг өгөх гээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн охинтой зүй бусаар харьцаж буй бичлэг цацагдсан. Үүний дараа 18-22 орчим насны охид муудалцаж, нэгнийхээ толгой дээр халуун кофе асгасан бичлэг цацагдсан. 

Тэгвэл тус хоёр бичлэг нь холбоотой бөгөөд хохирогч "М" охины толгой дээр халуун кофе асгасан "А" цагдаагийн байгууллага дээр байцаал өгөх гэж байхад цагдаагийн алба хаагч зүй бусаар хандсан үйлдэл гаргажээ. 

Зүй бус үйлдэл гаргасан цагдаагийн алба хаагчийн хэргийг шалгаж байгаа бөгөөд хариуцлага тооцно хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын ХМОНХХ-ээс мэдээлэл өгсөн. 

Тэгвэл хохирогч "М" охины аав "Э"-тэй ярилцлаа. 

Өчигдөр яг юу болсон бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөхгүй юу

Өчигдөр 15.00 цагийн үед "Tom Toms" кофе шотт манай охин кофе уугаад сууж байсан чинь нэг эмэгтэй ирээд “Чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ” гэсэн. Манай охин чамайг би танихгүй учраас муухай харах ямар ч шаардлага байхгүй гэсэн юм байна лээ. Гэтэл манай охиныг өшиглөөд арч гэхэд нь толгой дээрээс нь халуун кофегоо асгачихсан. Дараа нь би бол том прокурорын хүүхэд, цагдаа ирээд үсрээд л 100 мянган төгрөгөөр торгох байлгүй дээ, би тэрийг нь шидчихээд явчихна. Би бол мөнгөн дээр туйлсан баян айлын хүүхэд, та нар намайг яаж ч чадахгүй. Элдэв бусын юм болвол ярина биз гээд дугаараа өгөөд явсан гэсэн. Манай охин үүний дараа цагдаагийн байгууллагад хандсан.

Цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж, зүй бус харьцлаа гэх бичлэг яваад байгаа. Тэр эмэгтэй таны охиныг гэмтээсэн охин гэж байгаа шүү дээ энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ ? 

Тэр бичлэгийг хараад өөрөө буруу зүйл хийчхээд түүндээ гэмшихгүй өөрийг бусдаар өрөвдүүлэх гэсэн оролдлого мэт харагдаж байгаа.

Тэр эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхөөр биш миний охины толгой дээр халуун кофе санаатайгаар асгаж, гоо сайханд нь халдсан хэрэгт шалгагдаж, мэдүүлэг өгсөн. Халуун кофе асгачхаад гэмших ч үгүй байгаа нь тэр бичлэг дээрээс харагдсан. Прокурор аав нь хамаг юмыг нь зохицуулаад болчихдог юм болов уу даа гээд л гайхаад байна. Тэр эмэгтэй нь шөнийн 04:00 цагт хүртэл залгаад л байсан. Чи өргөдлөө буцаачих, би цагдаа дээр асуудал болчихлоо гэсэн. Дараа нь бичлэгээ устгахгүй бол шүүхэд хандана гэсэн байсан. Маш их гомдолтой байгаа. Яаж ийм харгис үйлдэл гаргачхаад гэмшдэгчгүй байна аа.

Бусдын толгой дээр халуун кофе асгаж, гэмтэл учруулсан эмэгтэй аав нь прокурор биш өмгөөлөгч Г.Батбаяр гэх мэдээлэл байгаа юм. 



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.240.147
    2022/03/03

    Ийм ес зүйгүй, харгис хүн ирээдүйд хуульч болно гэхээр яана даа гэж өөрийн эрхгүй л бодогдож байна

    Хариулах
  • 43.242.243.243
    2022/03/03

    Та ч гэсэн охиноо зөв хүмүүжүүл юу хийж явааг та мэдэх үү. Зөв зүгээр байхад нь таны охин дээр кофе асгах уу? Цэл залуухан охиныг тэр олон хүний дунд яаж эвгүй байдалд оруулаад тэр хүн байж сууж чадахгүй ийм шийдвэр гаргасан байх уу бас л бодох ёстой байх шүү

    Хариулах
  • 213.87.147.137
    2022/03/03

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.161.49
    2022/03/02

    Ii

    Хариулах
  • 88.116.92.142
    2022/03/02

    Эцэг н бас ингэж солиороод байсан дуурайж байна

    Хариулах
  • 192.82.69.81
    2022/03/02

    Эцгийх нь үйлдэл яг л ийм учир энэ нөхөр гаргаж байгаа юм байна мөн прокурорын баян айлын охин гээд ичихгүй нэр барьж ярьж чадаж байгаа энэ хүнд МУИС иин хуулийн сургууль ямар арга хэмжээ авах бол ингэж хуулийн сургуулийн хүн худалаа хэлж харгис үйлдэл хийж байгааг яаж хүлээж авч байгааг л харая давхар их сонин асуудалуудыг яаж шийдвэрлэх нь л сонин байна.

    Хариулах
    • 64.119.25.174
      2022/03/02

      Хуулийн оюутан гэв үү? Хуулийн сургууль нь хэрхэн хандахыг ажиглах үлдэж дээ. Шударга эсэх байх нь харагдана даа

  • 192.82.78.95
    2022/03/02

    Батбаярын 22 настай юм үзчихсэн хүүхний ааш омог нь дэндүү дээрэлхүү шизотой нөхрийг сэтгэцийн эмнэлэгт хорих хэрэгтэй. Гадуур гарвал өөрийгөө баян дээдсийн хүүхэд нтр гэж сурталчлах нь ичмээр, ёс зүйгүй авир гаргаж байгаа нь гэр бүлийн хүмүүжилтэй нь холбоотой шүү дээ. ккк Хичнээн баячуудын хүүхдүүд байлаа ч ингэж дөвчигнөх нь ховор л байх.

    Хариулах
  • 66.181.165.93
    2022/03/02

    шийтгэ

    Хариулах
  • 122.201.22.115
    2022/03/02

    Ийм ичгүүр сонжуургүй юмнуудад хууль гэж юу байдгийг мэдрүүлэх хэрэгтэй дээ

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/03/02

    Ali Zagdaagiin alba ni dooroo TOM N TOM s Cafegaar uilchildeg bolziin be ha ha ha

    Хариулах
  • 66.181.161.13
    2022/03/02

    Zebuun nobsh be. Shirond ni ybuulbal taarna

    Хариулах
  • 122.201.22.70
    2022/03/02

    аягүй бол АН-н өмгөөлөгч нөгөө балай батбаяр байх аа

    Хариулах
    • 64.119.20.14
      2022/03/02

      Батбаяр эцэг эхиин занах байхдаа энэ ан нам гэж хулгайч луйварчидаар дүүрсэн нам тараасай

  • 202.126.89.33
    2022/03/02

    хохиросн охин гомдлоо хэзээ ч битгий буцааж аваарай мөнгөөр зодоод сурсан муусайн юмнуудыг шоронд нь хатаах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.33
    2022/03/02

    хатуу шийтгэж хашраах хэрэгтэй бусаддаа жишээ болог даварсан одоогийн залуучууд аймшгийн кино шиг л болсон бна

    Хариулах
  • 202.9.46.74
    2022/03/02

    18 нас болон түүнээс дээш насныхан хөгшчүүл.

    Хариулах
  • 202.55.188.41
    2022/03/02

    ene yamar davartsan buh yumaa aavaaraa haalguulaad surtsan ohin bn shdee ene yu ch hij heniig ch alj medeher ohin bn zov shudarga shuuhgui bolohoor iim zuil garch bgaashd ter aav n garch irj uuchlalt guih heregteishd huuhdee humuujuulj chadaagui baijiij yugaa omoordiin dandaa hudlaa mongonii toloo omgoolol hisen buruu argaar mongo olson hunii huuhed l iim bolno biye zovooj bish buruu argaar olson mongo huuhdiig n evdsen bn teged tsagdaag ooroo odood bichleg hiigeed tavisan bn shd buruu zuild buur tolgoi n ajillaad surtsan huuhen bn shuud shorond n hii!!

    Хариулах
  • 202.126.89.109
    2022/03/02

    uu hu.tsagdaagiin alban haagchiig buruutgaad bh yumguim bn.ugaasaa l hudlaa dur esgedeg emegtei bj.uuriin hergee haatsailj neg asuudlaa nuguuguur haah darah gesen arga hereglesen bna.tsagdaagiin alban haagch muu zali buruutai uildliig ni medsen uchraas l tegj handahaas uur argagui bj.yumand uchir sumand zangi gedeg unen bna, tsgagdaagiin ajiltniig buruutgasand uuchlaarai.muu zan uildeltei hund tegj handahaas uur argagui.bichleg hiiheesee umnu yamar avir aash gargasniig ni taashgui

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/03/02

    shorond ni hataaa

    Хариулах