Дуучин Б.Отгонжаргалын бие даасан "Хун галуу" тоглолт энэ сарын зургаанд болно

Өчигдөр 13 цаг 44 минут

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалын бие даасан "Хун галуу" тоглолт хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 6-нд үзэгч олонд хүрнэ.

Энэхүү тоглолтод Монголын суут хөгжмийн зохиолчдын дуун бүтээлүүдээс гадна Монгол туургатан, ястнуудын ардын болон бэсрэг уртын дуунууд эгшиглэх нь. Дуучин бүсгүйн зүгээс энэ удаагийн гурав дахь бие даасан тоглолтоо Монгол туургатнуудын ардын болон уртын дуунуудыг Монгол сонгодог попера хэлбэрт оруулан дуулж байгаагаараа онцлог гэдгийг тодотгож байгаа юм.

Мөн дуун бүтээлүүдийн хөгжим мимфони оркестрын тансаг зохицол бүхий найруулгатайгаар эгшиглэнэ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.185.22.172
    20 цагийн өмнө

    Дуучин гэдэг маань ингэхэд авъяас уу, эсвэл мэрэгжил үү? Тоглолт хийнэ гэдэг маань авъяасаа үнэлүүлнэ гэсэн үг үү мэрэгжлээ гайхуулна гэсэн үг үү? Аль нь вэ?

    Хариулах
  • 213.87.147.137
    20 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах