Өвлийн паралимпын наадамд манай улсын цаначид энэ сарын 7-нд уралдана

Х.Есү
2022/03/04

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. 

Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлснээр дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор  Б.Ганболд, Ц.Дашдорж нар гуравдугаар сарын 7-нд гүйлтийн цанын 20 километрийн сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 километрийн тэших техникийн төрөлд өрсөлдөх юм байна.

Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.

Тэднээс Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/03/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 139.5.218.201
    2022/03/04

    Amjilt

    Хариулах