БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 2020 оны сүүлчээр ашиглалтад орох товтойгоор орон сууц захиалсан иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй, тус барилга нь баригдаагүй байна. Үүний улмаас олон сар түрээсийн байр дамжин хохирч буй 368 өрхийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Иргэд: "Энэ байрны ерөнхий суурь нь босчихсон байсан учраас нийт захиалагч нараас 100 хувь бэлэн төлөлтөөр мөнгө авсан. Захиалчихаад 2020 оны дөрөвдүгээр улиарлд ашиглалтанд орно гэсэн боловч гэрээний биелэлт хангагдахгүй захиалагч нар буюу В, С блокны 368 айлын эрх ашиг хөндөгдсөөр, түрээсийн байраар явсаар хохирч байна.
Бид хангалттай хүлээсэн гэвч барилгын явц урагшгүй байна. Компаний хүмүүстэй уулзах гээд ганцаараа ирэхээр оруулдаггүй.
Цагаан сарын дараа ирээд н.Мөнхдэлгэр гээд залуугаас асуухад дөрөвдүгээр сар гэхэд ашиглалтанд орно оо гэж байсан. Сая ороод хартал хэдэн цахилгааны утас л нэмж хийсэн байна. Дахиад хэзээ ашиглалтанд орох вэ гэж асуутал тавдугаар сард орно гэж байна. Ерөөсөө дандаа иргэдэд ингэж худлаа ярьдаг" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.19
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах