Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 үйлдлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэстэй хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайлбал:
Шалгалтын явцад тоглоомын газруудаас мөрийтэй тоглож байсан 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгосон.
Мөн автомат тоглоомын ширээ 5, четон 1745, хөзөр 75, бэлнээр 19.954.000 /арван есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг, компьютер 3 ширхэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримт болон улсын орлого болгохоор хураан авсан байна.
Тоглож байсан иргэдийн дунд урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан этгээдүүд байсныг тогтоон холбогдох хууль журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.68.68
Цагдаагийн ерөнхий газар онлайн покер тоглоомны сайтуудыг мэдээлэл өгөх үед хуулиар хориглосон ч зүйлгүй зөвшөөрсөн ч зүйлгүй гээд хуцаад байдаг. Яг үнэндээ онлайн орчинд үүнээс ч илүү ихээр мөнгө угааж покер тоглуулж амьдарч байна. Өөрсдөө ард нь байдаг болохоор худлаа өөр сэдвээр хүмүүсийг төөрөгдүүлэх юм.
Хариулах103.212.116.237
Яасан их завтай мөнгөтэй юм бэ? Нэг хэсэг мөрийтэй тоглоод нэг хэсэг нь мөнгө өгж хүн дарамтлуулаад л. Бүүр цадчихжээ. Дарийн утаа үнэрлэх цаг ирсэн бололтой. Тэр үед хэн нь хэн болох харагдана. Мөнгө асуудлыг шийдэхгүйг ч харж болно.
Хариулах202.9.46.70
Хөдөлмөр зүтгэлээр олсон мөнгө цаанаа л сайхан байдаг.
Хариулах213.87.89.19
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах