Олон улсын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр Их хотын бүсгүйчүүд-2022” арга хэмжээний үеэр Соёл урлагын салбарын шилдэг эмэгтэйгээр шалгарсан юм.
Сайн байна уу. Баярын мэнд хүргье. Таны хувьд энэ өдөр ямар утга учиртай баяр вэ?
-Хамгийн түрүүнд ээжийгээ боддог баяр. Манай ээж дөрвөн охин, хоёр хүү төрүүлсэн. Ээжийгээ ярьсан чинь уйлах гээд байх юм хайр хүрээд...
Энэ өдөр би хамгийн түрүүнд ээждээ мэнд хүргээд вино, цэцэг гэх мэт ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүдийн баярыг илэрхийлсэн бэлэг авч өгөхийг боддог.
Хоёр хүүгийнхээ цэцэрлэгтээ бэлдэж гараар урласан "ээжээ танд хайртай шүү" гэсэн наамал ч юм уу, мэндчилгээг л би хүлээдэг.
Таны хувьд хамгийн мартагдашгүй мартын дурсамжаасаа хуваалцаач?
-Би ихэнхдээ 03 сарын 08-нд тоглолттой байдаг байсан. Тийм болхоор өөртөө зориулж болон надад зориулагдсан тийм баяр байгаагүй. Үнэн шүү/ инээв/. Би долоон сард театраасаа гарсан 13 жилийн турш бусдыг баярлуулаад одоо л анх удаа мартын найманд чөлөөтэй баярлаж үзэх гэж байна.
Хүчирхэг эмэгтэй гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
-Хүчирхэг эмэгтэй гэж сэтгэлээр унадаггүй эмэгтэйг хэлдэггүй шүү дээ. Гуних үедээ гунина, ганцаардах үедээ ганцаардана. Хамгийн гол нь сул талаа нууж чаддаг, зовлонгоо нууж чаддаг гэхдээ бусдад харуулах биш өөрөө өөрийнхөө хүчинд итгэдэг, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг хүнийг хүчирхэг эмэгтэй гэж хэлэх байх гэж бодож байна. Хүчирхэг эмэгтэй гэж хатуу эмэгтэй биш шүү.
Эх хүний нийгэмд оруулах хамгийн том хувь нэмэр бол хүүхдээ зөв хүмүүжүүлж, дараагийн зөв нийгмийг бий болгох гэж яригддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүүхдийг тэгэх ёстой, ингэх ёстой гэж хүмүүжүүлээд хэрэггүй. Хүүхэдтэйгээ ойлголцсон эх хүн, эцэг хүн илүү сайн хүмүүжүүлж чаддаг байх. Хүүхдүүдтэйгээ маш сайн ойлголцдог мөн хайраар дүүрэн байлгах юм бол хүүхэд сайн хүмүүжнэ, хүнийг хайрлахаа мэднэ. Аав, ээждээ сэтгэл зүрхээ хуваалцдаг байвал хүүхэд бусдад өөрийгөө ойлгуулж чаддаг болдог.
Өнөөдрийн нийгэмд жендерийн асуудал хэр эрх тэгш байна гэж харж байна вэ?
-Эмэгтэй хүн хэтэрхий их биеэ даасан байдлыг харуулаад байна уу даа л гэж надад бодогдож байна. Ерөнхийдөө хань, эр нөхрийн үүрэг хариуцлагыг өөрт нь ойлгуулах хэрэгтэй. Хэтэрхий их хөнгөлөөд хэрэггүй байх гэж бодогдсон. Надад ирдэг эмэгтэйчүүдийн олон мессеж, зурвасуудыг харахад хэтэрхий их үр хүүхдүүдийнхээ өмнүүр орж юмыг нь хийдэг, хань ижлийнхээ өмнүүр орж "би би би" гэсэн хандлага ажиглагддаг. Жендерийн эрх тэгш байдлыг өөрөөр ойлгоод байх шиг байна. Бие даасан эмэгтэй гэж зөвхөн хувийн орон зайтай эмэгтэйг хэлнэ үү гэхээс эр нөхрийнхөө үүрэг хариуцлагыг өмнөөс нь хийгээд байхыг хэлэхгүй.
Эмэгтэй хүний эрх өнөөдөр Монголд хамгаалагдаж чадаж байна уу?
-Чадахгүй байна. Эмэгтэйчүүдийн байгууллага, нийгэмлэгүүд ч, эмэгтэй хүн өөрийгөө “би би” гэж өмөөрөөд ч нэмэргүй болсон цаг үе шиг санагдаад байна. Тэгэхээр энэ чиглэл рүү хандсан мэргэжлийн хүмүүс маань маш сайн ажил үүргээ идэвхтэй хийж байгаа байх. Гэхдээ илүү их эрх тэгш хандаасай гэж хүсэж байна. Хуулийн хувьд эмэгтэй хүнийг хамгаалах тал дээр асуудалтай хуулийн цоорхой гэж зүйл ихэсчихсэн юм болов уу. Мөнгөтэй хүнд нь илүү ханддаг, эмнэлэг ч мөн ялгаагүй төрөх эмнэлэгт очиход эмэгтэй хүмүүс хооронд нь хүртэл ялгаатай хандаж байна.
Энэ өдөр цэцэг аваад баярлаад өнгөрөх ёстой баяр уу, хэрхэн өнгөрвөл зүйтэй юм бэ?
-Ганцхан энэ өдөр би эрх чөлөөгөө эдэлмээр байна гэдэг өдөр биш. Эмэгтэй хүнийг ямар үнэ цэнэтэй юм бэ, ямар эрх эдлэх ёстой юм, ямар их гавъяатай хүмүүс юм бэ гэдгийг бусдад ойлгуулах, эмэгтэй хүн бусдад доромжлуулах, ямар нэгэн байдлаар гэр бүлийн болон хувь хүний хүчирхийлэлд өртөх ёсгүй гэдгийг нь л ойлгуулах өдөр байх.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та сайхан баярлаарай.
-Баярлалаа. Монголын бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.34.77
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258
Хариулах64.119.19.82
Мундаг ч гэх шиг юу нь ч мундаг юм урлагийн ажил чинь угаасаа л иймэрхүү л хүмүүсийг бий болгодог юунд нь хүчирхэг мундаг гээд байгааг ёстой ойлгохгүй юм.Харин цаана чинь мянга мянган эмэгтэйчүүд амьдралын төлөө яг л өөрийнхөөрөө хүчирхэг амьдагч байгааг сурвалжил тэр мундгууд чинь гэртээ аль эсвэл ажил дээрээ аль эсвэл гудамжаар алхаж явна
Хариулах213.87.128.242
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах66.181.161.114
Mundag emegteigees gadna chadwartai jvjigchin shvv dandaa demjdeg shvv.Bayriin mend saihan bayrlaarai.
Хариулах