Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан манай сайтын хамт олон дараах эмэгтэйг онцолж байна.
Тэрбээр дөрвөн удаагийн төрөлтөөр долоон хүүхэдтэй болсон юм. Гурав төрөхдөө ихэрлэсэн ба хамгийн том хүү аж. Д.Оюумаа Алдарт эхийн нэгдүгээр одонгоо өчигдөр Их хотын бүсгүйчүүд 2022 арга хэмжээний үеэр гардан авсан юм.
Та уншигчиддаа өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу намайг Дамдинжавын Оюумаа гэдэг. Би долоон хүүхэдтэй, долоон хүүхдийн маань зургаа нь хоёр хоёроороо ихэр, одоо 39 настай.
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ, хэр ач холбогдол өгдөг баяр вэ?
-Ер нь энэ баярт ач холбогдол өгдөг. Гэхдээ аливаа баярыг би гэр бүлийнхэнтэйгээ л тэмдэглэдэг. Намайг бусад хүмүүс их хүндэлдэг л дээ. Яагаад гэвэл гурав дарааллаад ихэрлэсэн болоод ч тэр үү манай ах эгч нар бүгд ирж баяр хүргэж, хамтдаа баярладаг.
Хүүхдүүд нь хэдээс хэдэн настай вэ?
-Хамгийн том хүү маань миний 25-ны жил дээр гарч байсан. Дараагийн хүүхдүүд маань томоосоо долоон насны зөрүүтэй, хоёр ой таван сарын зөрүүтэй. Хамгийн бага маань ой гарантай. Дөрвөн охин, гурван хүүтэй. Би дөрвөн удаа төрөөд гурав дарааллаад ихэрлэсэн.
Энэ нийгэмд таны хүүхдүүд аюулгүй амьдарна гэдэгт итгэлтэй байдаг уу?
-Нийгэмд хүчирхийллийн хэлбэр ил болон далд гэж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн олон асуудал байгаа шүү дээ. Үүнд дандаа л эмэгтэйчүүд өртдөг. Гадуур янз бүрийн зүйлс сонсогддог учир би хүүхдүүдээ хараа хяналтгүй ганцааранг нь гаргадаггүй.
Таны хувьд өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хэр хамгаалж чадаж байна вэ?
-Тийм ч эрх тэгш биш байгаа. Ажилд орох гэхээр л та хэдэн хүүхэдтэй вэ гээд л шууд хүүхэд асуудаг. Одоо цагт олон хүүхэдтэй бол ажил хийх ямар ч боломжгүй болчихсон.
Олон хүүхэдтэй гэр бүлийн хувьд эмэгтэй хүнд нөхрийн түшиг тулгуур их хэрэгтэй байдаг шүү дээ. Энэ талаар?
-Эр нөхрийн түшиг тулгуур маш чухал. Манай хүн чинь ар гэрээ авч явахын төлөө их л завгүй байдаг даа.
Ээж хүний нэг үүрэг бол хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх. Би хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг, ухамсартай, хүнлэг, хүн чанартай сайн хүн болоосой л гэж боддог. Том хүүтэйгээ яг л найз нь юм шиг ярилцдаг. Ер нь хүүхдүүдтэйгээ нээлттэй байдаг.
Манай ихрүүд хоёр хоёроороо тоглоод л дандаа хамтдаа байдаг. Олуулаа болохоор бие биедээ ханьтай түшигтэй байдаг.
Та ямар ажил хийдэг вэ?
-Анх хувиараа бизнес эрхэлж байсан. Дараа нь худалдааны байгууллагат ажилд орсон. Одоо гэр ажлын хооронд гүйгээд л хүүхдүүдээ хараад л байж байгаадаа.
Таны сэтгэлд тодхон үлдсэн Март8-ны баяраасаа хуваалцвал?
-Ер нь гуравдугаар сарын найман болгон гоё. Хүүхдүүд маань бүгд надад цэцэг навч хийж өгөөд, дуулж бүжиглээд сайхан баярлуулдаг. Хамгийн дурсамжтай нь гэвэл түрүү жил манай хүн надад Кросандра цэцэг өгсөн. Ер нь манай хүн надад бэлэг авч өгдөг л дөө. Гэхдээ тэр цэцэг их гоё байсан. Түүнээс хойш цэцгэнд маш их дуртай болоод гэрээрээ дүүрэн цэцэг тарьдаг болсон.
Ихэр хүүхэд өсгөхөд хэр ачаалалтай байдаг вэ. Та бүүр гурван удаа ихэрлэсэн шүү дээ.
-Би маш их ачаалалтай болсон. Ер нь ихэр хүүхэдтэй хүмүүс чинь аливаад хүлээцтэй, тэвчээртэй байхгүй бол байнга хайр халамж дутагдаж байдаг. Тэгсэн ч гэсэн би аз жаргалыг хоёр дахин нугалж авдаг.
Ихэр хүүхэдтэй хүмүүсийг манай улс төр анхаардаггүй. Дарааллан төрсөн ихрүүд дээр ямар нэг хуулийн заалт байдаггүй л дээ. Ихрүүд, хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй юм болов уу даа л гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа
-Монголын бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье. Бүгдээрээ эрүүл энх аз жаргалтай байх болтугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.242
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах77.205.152.215
Xuuxduudee xumuujuuleed ajlaa xiigeed amidraliinxaa bux zuiliig amjuulaad yavdag mundag daichin xedelmerch busgui baina daa
Хариулах