Ид шидийн орон төслийг хэрэгжүүлэгч Ч.Ганжавхлан олон улсын улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрхийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Ч.Ганжавхлан: "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Хэрвээ энэ өдрийг баяр гэж нэрлэх бол эрхээ хамгаалуулж чадсны баяр байх ёстой болов уу. Тэгтэл өнөөдөр тэгэж чадсан уу ? Эмэгтэйчүүдийн эрх бүх түвшинд зөрчигдсөөр байгаа. Хэдхэн хоногийн өмнө охидыг хувинд шээлгэж үзлэг хийсэн бол нэг л жишээ нь. Монгол улс бол өрх толгойлсон ээжүүдийн улс гээд хэлчихэд их хэтрүүлэггүй болов уу. Хамтдаа гаргасан шийдвэрийнхээ үр дүнг голцуу эмэгтэйчүүд дангаараа үүрч, давхар дарамтлуулж сэтгэл санааны хүчирхийлэлд автах нь өөрөө эрх зөрчигдөж байгаа нэг хэлбэр мөн үү ? Тэр хүний бүх залуу нас, амьдралын охь нь айл гэрийг ганцаараа авч явах нүр их ачаан дунд өнгөрч байгаа нь эрх зөрчигдөж буй хэлбэр мөн юм. Түүнээс гадна өнөөг хүртэл Улаанбаатар эмэгтэйчүүдэд аюултай хот хэвээр байсаар байна. Гудамж талбайд өмссөн хувцас, зүгээр л байснаараа хүчирхийлэлд өртөх нь энүүхэнд. Нийгмийн аль ч байр сууринд эмэгтэй хүний буруу болоод дуусах магадлал их. Эмэгтэйчүүдийн манлайлал гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээр эмэгтэйчүүдийн манлайллыг олноороо дэмждэггүй. Гутаан доромжлох, ялгаварлах, ямар нэг асуудалтай холбож хардах гүтгэх хандлага нь түлхүү их байдаг. Бизнес, улс төр, карьерт хүртэл эмэгтэй гэдэг хүйсийн ялгаанаасаа болж дарамтанд өртөж, эрх нь зөрчигдөж байгаа жишээ маш олон.
Энд шууд хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг бараг ярьсангүй. Зөвхөн маш энгийн зүйлсийг дурдахад эмэгтэйчүүдийн эрх бүх түвшинд зөрчигдсөн хэвээр байгаа. Хүчирхийлэлд эрэгтэй эмэгтэй хүн аль аль нь өртдөг, эрхийн асуудал дээр ялгаагүй адилхан ч хэрвээ 03.08-г эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж харж байгаа бол бидний гол ярилцах, дуугарах ёстой зүйл бол саяны хэлсэн зүйлс юм. Цэцэг сарнай мэдээж гоё, гэтэл цэцэг ургах хөрс нь байна уу ? Ус нь байна уу ? Сайн бодоорой.
Энэ хорвоод хүн хүйсээ сонгож төрдөггүй хэрнээ, хүйснээсээ болж гадуурхагддаг байдлыг зогсоох, тэдний эрхийн төлөө хамтдаа дуугарцгаая!".
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
98.169.36.32
Ene zaluu zov zuil yarijee.
Хариулах64.119.19.82
Энэ залуу нэг л хачин хүн шүү нэг болохоор ниймийг эрүүлжүүлэх гээд байх шиг нэг бол нийгмийг хог шалбаагтай нь холих арга хэмжээ явуулаад байх шиг нэг л холиооооон бантан хүн
Хариулах213.87.128.242
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах77.205.152.215
Mongol ulsad xovorxon baidag olon taliin medlegtei busdiin sain saixnii telee mash ix zuiliig xiij baigaa mundag xedelmerch daichin zaluu shuu Mongold Ganjavxlan shig erchuud olon boloosoi
Хариулах