Булган аймагт ой хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар гал гарсан тухай дуулагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулсан байна.
Галыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатжээ.
Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж ил гал гаргахгүй байхыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.61
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах202.126.88.129
Wtf