Л.Баттогтох: Кофе АСГАСАН, ГООЖУУЛСАН гэдгээс хамаараад хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх эсэх нь шийдэгдэнэ

С.Гандэлгэр
16 цаг 0 минутын өмнө

Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяад шүүхээс хилээр гарахыг нь хориглосон захирамж гаргасан. Харин өчигдөр/2022.03.08/ Хөшигтийн хөндийн нисэх буудлын зураг болон чемодантай зураг олно нийтийн сүлжээгээр тархсан нь иргэдэд эргэлзээ төрүүлээд байсан юм. 

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч Б.Ариунзаяад шүүхээс хилийн хориг тавьсан. Гэсэн ч гадаад явах гэж байгаа мэт зураг цахим орчинд тархаад байна. Улмаар иргэдэд “хилийн хориг тавьсан ч гадаад явчихсан юм биш биз” гэсэн эргэлзээ төрөөд байна. Хилийн хориг бол цуцлагдаагүй байх?

Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг цуцлагдаагүй. Шүүхээс захирамж гарсан учраас тийм зүйл боломжгүй. Цахим сүлжээнд аль жилийн өмнөх зураг нь тархаад байна. Хориг тавьсан үед гадаад явахыг завдвал цагдан хоригдоно шүү дээ. Тийм үйлдэл ч гаргахгүй.

-Монгол Улсын Их Сургуулиас хасах асуудал яригдаад байгаа, энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ ?

Монгол Улсын Их Сургуулиас хөөх эсэх эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрвээ сургуулиас нь хөөх шийдвэр гарвал Захиргааны хэргийн шүүхэд хандана. Монгол Улсын Үндсэн хуульд хүн сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Энд заавал гэм буруугүйн асуудал яригдахгүй. Хүмүүс хуульч болно гэж яриад байгаа. Миний үйлчлүүлэгч хуульч болно гээгүй, хуульчаар ажиллахгүй. Мэргэжил боловсролоо дээшлүүлж байгаа хэлбэр шүү дээ.

-Кофе дусаасан, асгасан гэдэг дээр эргэлзээтэй байна л даа. Асгасан нь тогтоогдвол торгууль, шийтгэл нь хүндрэх үү ?

Дусаасан асгасан гээд хүмүүсийн дунд талцаад байх шиг байна. Хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх гэсэн нөхцөл байдаг. Жишээ нь хүний дух руу гараа зангидаж байгаад цохих юм бол асгаж байгаатай адилхан. Дух руу нь няслах юм бол гоожуулж байгаатай адилхан. Эндээс хамаараад зөрчлийн, эрүүгийн гэж шийдэгдэх юм.

 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    2022/03/11

    Хүн үхэхдээ хүрвэл няслахад ч үхнэ шүү. Тэгээд ч таньж мэдэхгүй хүн дээр кофе асгаад явж байдаг сэтгэцийн өвчтэй ч хүнээ бараг ийм үйлдэл гарах нь ховор шүү. Улаан цайм бие зүй бус авч явсан бичлэг нь байхад ингэтлээ хамгаалдаг өмгөөлөгч нь хүртэл эрүүл бус. Бүх даварчих зүйлийг өөхшүүлээд сурчихсан. Өмгөөлөгч нь харин ч давхар уучлал гуйгаад явж баймаар бхад.

    Хариулах
  • 192.82.69.110
    2022/03/10

    Өмгөөлөгч 100 хувь үйлчлэгчийнхээ талд байдаг болхоор кофе асгаагүй гоожуулсан гэж хэлхээс өөр өмгөөлж хэлэх үг нь олдохгүй бололтой яаруухан өмгөөлөгч байна дөө

    Хариулах
  • 192.82.75.143
    2022/03/10

    Солиорсон өмгөөлөгч вэ.асгасан гоожуулсан гэж ялгана гэнэ үү.энд тийм их ялгаа байна уу.ёс суртахуун гэдэг талаас нь авч үзвэл ялгаагүй юм бишүү.

    Хариулах
  • 202.126.89.128
    2022/03/10

    Монгол хүн бол толгойг тэргүүн гэж эрхэмлэдэг юм.

    Хариулах
  • 103.26.193.10
    0 минутын өмнө

    Түгүүү сургуульд сурж яаадаг юм

    Хариулах
  • 213.87.138.61
    1 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.182.16
    2 цагийн өмнө

    Халуун зүйлийг амьд амьтан дээр гоожуулвал тамлан тарчлааж бна гэж үздэг

    Хариулах
  • 66.181.176.193
    11 цагийн өмнө

    Хүний толгой дээр юу ч асгасан бай тэр нь эх захгүй, танхай, дээрэнгүй байдлын шинж. Асгах, гоожуулах гэж мэтгэлцээд хэрэггүй. Адилхан зүйл, харин гоожуулах нь илүү доромжлол, тавлал гэж ч ойлгогдож болно. Ер нь "баасан л" бол баасан, тэрнээс биш цагираглаж их баасан, хоргол гаргасан гэж маргаад хэрэггүй. Энэ охин ихэмсэг, дээрэнгүй, эцгийнхээ мэргэжилд эрдсэн зангаа татах хэрэгтэй дээ, хэрэв цаашид хүнишиг явъя гэвэл......

    Хариулах
    • 203.91.115.56
      3 цагийн өмнө

      Энэ нэг эргүү тэнэг өмгөөлөгч бна .бичлэгийг нь сайн хараач асгаж байгаа биздээ юугаа эргүүтэж яриад бна аа

    • 66.181.161.13
      10 цагийн өмнө

      Их баана уу бага баана ялгаагүй үмхий бдаг энэ хүүхэн их зангаа одооноос татахгүй бол ийм хүүхэн улсын их сургууль тэр тусмаа хуулийн сургуулийн төгсөх оюутан шүү дээ