Ч.Өнөрбаяр: Дарга нар ард түмнээс нуухыг хүссэн бүхэндээ төрийн нууцын тамга дардаг боллоо

2022/03/10

АН- аас долоо хоногийн 4/11 мэдээллээ хийлээ. 

АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: "Улсын Дээд шүүх бол улс төрийн намын тухай хууль, хуулийн этгээд болсон бүртгэлийн тухай холбогдох хуульд заасны дагуу материалуудыг шалгаад бүртгэлийг хийх ёстой болхоос биш намын дотоод дүрэмтэй холбоотой асуудал дээр бол хууль зүйн дүгнэлт эрх байдаггүй.  Энэ бол цэвэр намын дотоодын үндсэн дүрмийн хорооны чиг үүрэг, ажил байдаг юм. 

Бид дээд шүүхийн тогтоолд нийцүүлээд өнөөдөр үндсэн дүрмийнхээ нэмэлт өөрчлөлтийг албан ёсоор Улсын Дээд шүүхэд хүргүүлж байна.

Хоёр дахь асуудал нь төрийн нууц гэдэг ойлголт бол замаа алдлаа.

Улсын нууц гэдгийг бол дарга үзэмжээрээ шийддэг болчихлоо. Дарга нар өөрсдөө хулгай, луйвар, ковидын үеийн төсөв түүний зарцуулалт, Хөгжлийн банкны зээл гээд олон нийтээс, иргэдээс, ард түмнээс нуухыг хүссэн бүхэндээ дарга нар үзэмжээрээ төрийн нууцын тэмдэг тамга дардаг боллоо. Энэ бол байж болохгүй зүйл.  

Уг нь бол төрийн нууц гэдэг чинь тодорхой шалгууртай байдаг. Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол улсын язгуур ашигт аюуд занал учруулахаар байх юм бол төрийн нууцад авдаг юм. Өнөөдөр энэ Хөгжлийн банкны зээлийн асуудал яагаад төрийн нууцад хамаарч байгааг ойлгохгүй байна." гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.44
    2022/03/13

    энэ их сонин хүн хэзээ хаанаас гараад ирсэн юм бол эх орон нэгтнээ үргэлж өөлж муулна улс орондоо хэрэгтэй авууштай ганц ч үг ган хийхгүй .

    Хариулах
  • 213.87.137.2
    2022/03/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах