"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарихаар болов.
Ингэхдээ зам дагуу тариалалтын зурвас байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил сум дундын Ойн ангиа түшиглэж 2.5 сая модыг тарьж зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийхээр болсон байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж байгааг онцлоод, Үндэсний хөдөлгөөнд Говьсүмбэр аймаг нэгдэж, хүрээлэн буй орчноо цэцэрлэгжүүлэх зорилго тавьж, аймгийнхаа “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”- ийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
Говьсүмбэр аймгийн “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт”-ийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, зөвлөгөөнөөр хэлэлцсэн илтгэл, оролцогчдоос дэвшүүлсэн саналыг нэгтгэн дараах зөвлөмжийг гаргалаа.
Үүнд:
1.1. Сумдууд мод тарих байршлынхаа хөрс, усан хангамжийн судалгааг хийж, арчилгаа хамгаалалтын үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай төсөв, хөрөнгийг тооцон гаргаж санхүүжилтийг жил бүр төсөвтөө тусган ажиллаж хэвших; 1.2. Аймгийн хэмжээнд мод тарих, арчилан ургуулах ажилд зориулж жил бүр 300 саяаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, сум бүр мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүргийг хөгжүүлэх; 1.3. Аймгийн хэмжээнд хууль тогтоомжийн хүрээнд олон нийтийн оролцоо санхүүгийн дэмжлэг, хандивыг бүрдүүлж зарцуулан тайлагнах журмыг батлан хэрэгжүүлэх; 1.4 Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.1 Сум бүр мод үржүүлгийн газартай болох, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэх талаар анхаарч иргэдээ дэмжиж ажиллан мод үржүүлгийн газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх; 2.2 Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж сум хөгжүүлэх сан болон бусад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдүүлэх; 2.3 Үрийн нөөцийг жилд 50 кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 1 сая ширхэгт хүргэх;
ГУРАВ. ХОТ, СУУРИНЫ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ (2022-2030)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.136
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах66.181.190.137
Бөгс долоогоод л явах юм даа.
Хариулах