Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөн зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг болон бусад албаныхан Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Зөвлөгөөний нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж: "Өвөрхангай аймгийн хувьд ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 4,7 орчим хувийг эзэлдэг бөгөөд шилмүүст болон заган ойтой. Жилд дунджаар 150 мянга гаруй ойн суулгац бэлтгэн гаргаж байгаа нь аймгийн зүгээс амлалт авсан 20 сая мод тарих ажлыг бодитой болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулах, тэдний ирээдүйг хамтдаа бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна." гэв.
Өвөрхангай аймаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар хэрэгжүүлж буй "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө 2030 он хүртэл 20 сая мод тарихаар тооцсон байна.
Ингэхдээ, бэлтгэл, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж,
- Арвайхээр сум-1.5 сая,
- Хархорин сум 1.5 сая
- 17 сум тус бүр 1 саяаас доошгүй мод тарихаар төлөвлөжээ.
Дээр төлөвлөгөөг хангахын тулд тарьц, суулгацын нөөцөд тулгуурлаж зохион байгуулах юм. Тус аймагт одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын 11 мод үржүүлгийн газарт 15 нэр төрлийн 327.0 мянга орчим тарьц суулгац ургаж байгаагаас 150 мянга орчим нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтэд нийлүүлэх боломжтой 2-оос дээш настай тарьц суулгац байгаа юм.
Цаашид 2022-2024 оны хооронд шинээр мод үржүүлгийн газар байгуулж, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг өргөтгөх, улмаар Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан сумдад бүсчилсэн том хэмжээний мод үржүүлгийн газар байгуулах аж.
Мөн тус аймаг 2020-2024 онд хот орчмын ойжуулалтыг өргөтгөх замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, өмнөх жилүүдэд байгуулагдсан цэцэрлэгжүүлсэн талбайн чанар, иж бүрдэл, өнгө төрхийг сайжруулах, Арвайхээр хотын ногоон байгууламжийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхээр зорьжээ. Үүнд төв, суурин газрын нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, айл өрх, албан байгууллагуудын тарих мод хамаарна.
Ингэснээр төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га талбайгаар нэмэгдэж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 9-10 кв/м хүрэх боломжтой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.18.220
Ус бага хэрэглэдэг, хуурайсаг нөхцөлд ургадаг мод тарьвал зүгээр байхдаа.
Хариулах213.87.136.136
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах66.181.185.61
монголчууд хавар мод тарьж намар нь хурааж авдаг мундаг тариаланчид
Хариулах66.181.161.33
Тус аймгийн нэг сум дундажаар 2 -3 мянган хүнтэй. .өлгийтэй нялхаас өндөр настанд бүр малчин бүрт 350 мод ноогдож байна.Малчид малаа хаячихаад ,нялхас өтгөс нь гүйж очоод өдөрт нэг мод тарина гэхэд нэг жил багадах юм байна.Энэ дарга ЯПОНоос текник авчирч иргэдэдээ тараах юм болов уу.Тэгье гэж бодоход суулгац нь хаана байна.Энэ даргын ажлыг сүүлд нь хэн дүгнэх юм гээд мод тарихаасаа илүү ажил ундрах юм гэж ойлгов.
202.126.89.179
Өвөрхангай аймгийн нэг сум нь нялх хүүхдээс настан буурал хүртэл дундажаар 350 ширхэг мод тарих юм байна гэж ойлголоо.Юун их нялуурал далдагнал бэ
66.181.185.16
НЭГ сум 1.5 сая мод. Байгаа суулгац нь 150 мянга.
Хариулах64.119.18.232
ҮНДЭСЛЭЛГҮЙ иргэдийг бүү шах. Нэг сумын нийт хүн ам хэд билээ дээ. 2000-3500. БОДИТ орлого муутай иргэд сум бүрд олон байгаа. МОД тарихад гарах санхүүг хэн даана гэж ийм олон мод тарь хэмээн шахаж байгаа юм вэ? Нэг нөхөр тэрбум мод гэж хэлсэн нь Хрущевийн эрдэнэшиш шиг л юм болох бий дээ.
Хариулах64.119.23.130
Тарих бол ердөөсөө асуудал биш, ургуулах гэдэг асуудал л чухал
Хариулах202.126.89.140
Үнэн тарих бол асуудал биш.Гадсаар нүх гаргаад шургуулаад байж болно.Суулгац нь хаана.байн