Менингококкт халдвараас хэрхэн сэргийлэх вэ

Х.Есү
2022/03/13

Менингококкт халдвар нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, гэрлийн мэдрэгшил нэмэгдэх шинжээр илэрдэг нянгийн шалтгаант цочмог халдварт өвчин юм. Бидний хэлж заншсанаар цахилгаан менингит өвчин юм. 

Дамжин тархах зам:
Өвчтэй болон эмнэлзүйн балархай хэлбэр, салстын халдвартай хүний хамар залгиураас ялгарах агаарын дуслаар дамжин халдвар тархах бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг.

Халдварын үед илрэх шинж тэмдэг:
Өвчин огцом өндөр халуурах /38 хэмээс дээш/ толгой өвдөх, бөөлжих, хүзүү хөших, ухаан санаа самуурах, царай цонхийх, цочромтхой болох, татах биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, бага насны хүүхэд гэнэт чарлаж уйлах, арьсан дээр улаан цусархаг тууралт гарах, 1-ээс доош насны хүүхдэд зулай чинэрэх зэрэг байна.

Урьдчилан сэргийлэх:
• Хүн бүр амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх аргад суралцан өглөө, оройд хоолойгоо тогтмол зайлах.
• Витаминаар баялаг илчлэг сайтай хоол хүнс, халуун сүү, аарцыг тогтмол хэрэглэх.
• Улирлын байдалд тохируулан хувцаслаж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.
• Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж хэвших.

Менингококкт халдварын үед маш богино хугацаанд үгдэрч, хүндрэх ба амь нас эрсдэх аюултай тул шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.167
    2022/03/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах