Э.Бат-Үүл: Би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа

2022/03/14

Өнгөрсөн Баасан гарагт 409 дүгээр ангийг зорьж, хилс хэргээр дөрвөн жилийн ял авчхаад хоригдож байгаа хотын дарга асан Э.Бат-Үүлийг эргэлээ.

Эргэх ч гэж дээ. Нарсанд байгаа хүнийг эргэх нь наранд байгаа биднийхээс тэс өөр ойлголт. Дураар ганц ном аваачаад өгөх боломжгүй. Top дүүрэн дуртай амттаныг нь оруулах эрхгүй. Шилэн хаалтын наана цаанаас утсаар ярихыг ямар эргэлт гэх вэ дээ.

Э.Бат-Үүл баатартай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байх зуур харуулын ажилтан "Туувар яасан бэ" хэмээн станцаараа ярив.

Хорих ангийн өрөөнөөс хоригдогсдыг эргэлтийн заал руу авчрах процессыг туувар гэдэг юм байна. Шоронгийнхны жаргон хэллэгээр ардчиллын баатар Э.Бат-Үүл тууврын замаар туугдсаар эргэлтийн заал руу орж ирлээ.

Хөх куртикнийхээ гадуур шар хантааз углачихсан, гараа даллаад сүйд. Цагаан үс нь малгайд дарагдан налмайж, жаахан жин хасаа юу даа гэж харагдана. Түүнтэй ярилцах хугацаа хорин минутын лимиттэй. Эргэлтээр очсон хоёр хүнд энэ хорин хором хаанаа ч үгүй гэдэг нь ойлгомжтой.

Харилцуураа чихэндээ сайн нааж, гадна орчны дуу чимээнээс тасрахгүй бол түүний яриа тээр цаана сонсогдоно.  "3а, Та нар сайн уу. Гэр хорооллоороо явж байна уу. Явахгүй байгаа даа та нар. За энд одоо хэрэлдээд суултай биш. Сонин юу байна" гэсээр уулзав.

Цаашаа бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.

- Бид сайн. Таны бие сайн уу?

- Сайн сайн. Би асуудалгүй.

- Хоол унд нь хэр юм?

- Дажгүй ээ. Энэ хорих ангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн юм байна. Тэрэнд санаа зоволтгүй. Ном уншаад юмаа бичиж байгаа.

- Сүүлийн үеийн сонин хачныг өмгөөлөгчөөс сонсов уу. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг дуулав уу?

- Сонслоо. Үнэхээр гайхаж байна. О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна.

Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай.

- Намын даргад нэр дэвшигчдийн материал авах хугацаа нь дуусчихсан юм билээ...

- Тэр хамаагүй. Угаасаа дүрмийн бус сунгаа шүү дээ. Би үүний эсрэг тэмцэх болно. Ардчилалд аюул учирлаа.

- Ямар аюул?

-Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

- Орос, Украины дайны талаар Та юу гэж бодож байна?

- Яг энэ сэдвээр нийтлэл бичээд явуулсан ч одоо болтол baabar.mn дээр гарахгүй байна.

- Яагаад вэ, шуудангаар явуулсан юм уу?

- Шуудангаар явуулаад хоёр, гурав хонолоо, очоогүй байна гэсэн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

- Тэр нийтлэлдээ юу гэж бичсэн юм бэ?

-В.Путин Украин руу түрэмгийлэн дайрч байгаа шалтгаан нь ердөө дарангуйлагч төрийнхөө хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. В.Путин Орос орныг авторитар дэглэмээс хойд Солонгос шиг тоталитар дэглэм рүү шилжүүлэх гэж байна. Тиймээс коммунистуудын замаар орж социализм руу буцах гэж байна. Энэ нь Монголын ирээдүйд маш аюултай.

Социализм гэдэг бол колоничлолын бодлого юм шүү дээ. Өнгөрсөн түүхэнд Монголд байгуулсан социализм бол үнэндээ колоничлолын тогтолцоо байсан. В.Путин өөрөө маш их асуудалтай. толгой өвтгөсөн зүйл ихтэй хүнд үед ирчихсэн байсан.

Жишээ нь, Чечень, Кавказаас эхлээд хэзээ мөдгүй салан тусгаарлаж магадгүй нөхцөл байдлууд түүний санааг зовоож байсан. ОХУ задрах аюул ойртчихсон, Путиний эрин дуусахад ойрхон болсон учраас амиа аврахын тулд түүнд Оросыг тоталитар дэглэмд шилжүүлж, Ким Жон Ун шиг дарангуйлагч болохоос өөр гарц үлдээгүй. Тиймээс түүнд далим хэрэгтэй. Тэр шалтаг нь Украин байсан.

Энэ санаархлаараа Монгол руу хийж байгаа эхний алхам нь Х.Баттулгаар илэрч байна. Х.Баттулгаар дамжуулж Монголыг буцаад Социализм руу буцаахыг хүсэж байна.

- Монголчууд социализм руу буцахыг хүсэх үү?

- Хэдийгээр монголчууд социализмд ам сайтай байдаг ч эргээд соц нийгэм рүү шилжихийг хэзээ ч хүсэхгүй. Хувийн өмчгүй, чөлөөтэй бизнес хийх боломжгүй, гадагшаа явах, үг хэлэх эрхгүй, малчид нь малаа төрд хураалгаж, эргээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөвөл залуучууд Та нар дэмжих үү. Тэвчихгүй биз дээ.

Монгол Улс социализмын үед колоничлогдсон орон байхад Хятадад тийм таатай байгаагүй. Тиймээс Монголыг эргээд социалист орон болохыг урд хөрш зөвшөөрөхгүй. Хятадад ардчилсан Монгол хэрэгтэй. Гэсэн ч Путиний санаархал зогсохгүй. Тэгэхээр бид нэн яаралтай ардчиллын дархлаагаа бататгах хэрэгтэй.

- Яаж?

- Гэр хорооллоо өөд нь татах хэрэгтэй. Монголд гэр хороолол, хөдөө хоёр л хөгжөөгүй хаягдсан. Ядуурал гэр хороололд их байгаа. Гэтэл атгаг улстөрчид иргэдийн ядуу зүдүү дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийдэг. Гэр хорооллыг ядуурлаас гаргаж. юунд ч автахааргүй болгох нь хамгийн чухал байна.

- Орос, Украины дайны талаар манай төр засаг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа...

- Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон.

ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ.

Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй.

Ард иргэд нь хүний ёсоор энх тайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг. Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой.

Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.

- Давж заалдах шатны шүүхийн тов гараагүй юу?

- Гараагүй. Хэзээ гарах юм мэдэхгүй хүлээж л байна. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар биш өөрийн биеэр оролцож, нээлттэй явуулахыг хүсэж байгаа.

- Цаг дуусаж байх шиг байна. Өөр хэлэх зүйл байна уу?

- Өөр юу байх вэ дээ. Өө нээрээ сая Мартын 8-наар 409 дүгээр хорих анги эмэгтэй хоригдлууддаа баяр хүргэж тоглолт зохион байгуулсан. 409 дүгээр анги "Жигүүр" гэдэг хамтлагтай юм байна. Хоригдож байгаа эмэгтэйчүүддээ зориулж урлагийн тоглолт үзүүлсэн.

Хүний эрхийг ингэж дээдэлж, хүнлэг сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлаж, тэр оройн арга хэмжээнд үг хэлж хорих ангийн удирдлагуудад баяр хүргэсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд амьдралдаа анх удаа тайзан дээр дууллаа.

- Тийм үү. Ямар дуу дуулсан юм бэ?

- Найз З.Зундарийнхаа зохиож байсан “Сэтгэлийн жигүүр” дууг “Жигүүр" хамтлагтай дуулсан. Хүмүүс алга ташаад л их сайхан хүлээж авсан гэж хэлээд харилцуураа тавиад цааш туугдан одлоо.

Эх сурвалж: Өдрийн сонин



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.223
    2022/03/16

    Шорон олон улсын стандартад гэж энэ яаж мэдээд байгаан,Элбэгдорж орж хоригдоод Зоригийг алсан хэрэг нь илрэхээс нь өмнө Украин явж духандаа сум зоолгох ухаан сэдэж л суугаа эр байна даа новш юм даа

    Хариулах
  • 64.119.19.234
    2022/03/15

    Yamar teneg yum yriad bnaa Uhaan sanaa ni ervvl bn uu

    Хариулах
  • 66.181.187.159
    2022/03/15

    Бат үүлээ хуцалгүй хохирлоо төлөөч

    Хариулах
  • 66.181.161.107
    2022/03/15

    Ийм сонин юм ярих ч таагүй өөрий чинь нийгэм эерэгээр хүлээж авахгүй байна шүү дээ хэд гурван хүн шрүпдээд байгааг мэддэгүй юм уу..ардчилал гэж байдагүйг өнгөрсөн 30 н жилд мах ясандаа тултал мэдэрлээ.Гол нь хүн хүндээ гай бололгүй шудрагаар хуулийн хүрээнд л ажилаж амьдардаг байвал боллоо .энийг ардчилалч гэдэгүй..юм байна

    Хариулах
  • 213.87.138.182
    2022/03/15

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 91.165.180.125
    2022/03/15

    Ukrand ochood Baatar bolokhuu Bulsh bolokhuu eliin songokh be??? suulchiin songokh baakhaa araa naadvartaa 100% OK Baatar ukhaantaa songolt khiij.Arguul MONGOL BAATAR YUMAA

    Хариулах
  • 64.119.26.75
    2022/03/14

    Бат-Үүл буу барьж буудаж үзээгүй, буун дуу сонсоогүй байж дайны талбарт очвол айгаад өмдөндөө баах байлгүй. Тэгээд Монгол улсын баатар нь өмдөндөө баачихаж гэвэл Бат-Үүл биш Монголчуудын нэрэнд л муухай юм даа.

    Хариулах
  • 66.181.161.9
    2022/03/14

    Дуу нэгтэйгээр ардчилалынхан нэртэй гадны гар хөл болсон улс нэг л зүйлийг тоть шиг давтаад байгаа юм даа. Цаг хугацаа бүгдийг харуулна.

    Хариулах
  • 202.179.25.164
    2022/03/14

    оо - доо орж баа

    Хариулах
  • 213.134.18.134
    2022/03/14

    ZORIGIIG ALSAN BATUUL, ERDENE hoyor UHEH tsag chin bolson. ZORIGIIG alaad OLON JIL " NUUGDLAA" "UHEHEE HULEEGEED Bga TA 2-T UDUR, HONOG yavj uguhgui HETSUU BAIGAAG uchraas UHEED UG.

    Хариулах
  • 66.181.161.64
    2022/03/14

    Baatariin temdegee zuugeed suriig badruulj ochih bailgui ,araas n nuguu talbaid fuleriin gestpiin huvtsastai heden amisag baisan daguulaad ochivol yah bl?

    Хариулах
  • 150.129.141.14
    2022/03/14

    Бушуухан суллаад явуулбал яасан юм бэ, эрх мэдэлтнүүд ээ

    Хариулах
  • 122.201.21.217
    2022/03/14

    Ukrain yavuul yavuul. Neg ch gesen hogiin urgamal alga bolog.

    Хариулах
  • 59.153.113.184
    2022/03/14

    Хохь чинь чи өөрөө өөрийгөө чөлөөгүй болгоо биздээ

    Хариулах
  • 202.9.47.26
    2022/03/14

    Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа Монгол улсыг байнга төвийг сахина гээд байгаагүй билүү? Хэлсэн ярьсанаа мартчихаад солиороод явах юм. Энэ АН ынхан гэж яана даа

    Хариулах
  • 192.82.86.65
    2022/03/14

    Украйн явуулж торгуулийн суманд оруулья.1 сумны үнэтэй л амьтан шүү дээ Бат-Үүлээ чи.Хувалз шиг хөдөлж чадахгүй болчихсон хөгшин хулгайч өөрийгөа өөд татах гэж ядах юм.Салгалчихаад замаа олж гишгэж чадахгүй байж.

    Хариулах
  • 183.106.18.201
    2022/03/14

    Naad yaltangaa zugeer yaliig ni hiilgeechee.

    Хариулах
  • 46.114.145.106
    2022/03/14

    Украйн явахгүй байх оо

    Хариулах
  • 59.153.113.184
    2022/03/14

    Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж дуулсан уу? Дур биеэ дунд чөмөг сүүжээ голдгүй гэж үнэн юмдаа

    Хариулах
  • 194.110.112.202
    2022/03/14

    Наад шоронгоосоо суллаад Украйн явуулчихаа. Харин яс юман дээр эрүүл мэнд муу гэж бултах байх даа.

    Хариулах