"Бэрэн" группын захирал Б.Мөнхтөрийг суллахаар шийдвэрлэжээ

2022/03/15

Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгагдаж буй  “Бэрэн" групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзжээ.

Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэрлэжээ.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.41
    2022/03/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.123
    2022/03/15

    Ингээд л боллоо юу хорилоо сулаллаа монголын шүүхээ гэж үнэн дампуу

    Хариулах