“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) тус компанийн Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томилж буйг мэдэгдэв.
Дэйрдрэ Лингенфэлдер албан үүргээ 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх бөгөөд энэ хүртэл Жак Ван Тондер Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажиллах юм. Дэйрдрэ үүрэгт ажлаа хүлээн авснаар Жак Ван Тондер Оюу толгойн Гүний уурхайн төслийн захирлын ажилдаа буцаж орох юм.
Дэйрдрэ нь Лингенфэлдер уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч бөгөөд хамгийн сүүлд Рио Тинтогийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.
Тэрбээр энэ хугацаанд Рио Тинтогийн Зэсийн группийн олон улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа “Оюу толгой” компанийн хэмжээнд ЭМААБО болон тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх зорилтот хүчин чармайлтыг манлайлан ажиллаж байсан юм.
Тэрбээр Рио Тинто группт ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан.
Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай аж.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюу толгойн хамт олныг удирдуулахаар итгэл хүлээлгэж буйд миний бие гүнээ талархаж, сэтгэл хөдлөхийн сацуу бахархал төрж байна. Оюу толгойн баг, хамт олны өнгөрсөн аравны хугацаанд нөр их хөдөлмөрөөрөө цогцлоосон амжилт бүтээлийг цаашид түүчээлэн үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно.
Оюу толгой дэлхий дахинаа нэр алдраа хэдийнээ цуурайтуулсан. Би Оюу толгойн нэг эд эс болж, энэ компани Монгол Улсад хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулан ажиллахад өөрийн зүгээс шаардлагатай бүхнийг хийж, хичээх болно” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.138
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - www.Hot24.pw
Хариулах