Иргэдэд 560 шинэ автобус үйлчилж эхэлнэ гэв

Х.Есү
2022/03/17

560 шинэ автобус иргэдэд үйлчилж эхлэх талаар болон нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломж бий эсэх тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нэгдүгээр эгнээ бол үнэхээр арга ядсан арга. Цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Эхний ээлжид 60 автобус орж ирэх гэж байгаа.

Тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээх тал дээр зөв зохицуулалтыг оруулъя гэсэн санал бид өгсөн. 2020 оны төсөв дээр суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ мэтчилэн асуудлууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том гох, дэгээ, хавх болно.

Наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн.

Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно" гэсэн хариулт өглөө хэмээн Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.213
    2022/03/21

    Япон hino nissan автобус чанартай бөх бат эдлгээ даадаг солонгос хятад ч дээ хэврэг өвөл хүйтэн чанар муу төмөр нимгэн шүү

    Хариулах
  • 202.55.188.82
    2022/03/21

    Solongos awtobus baiwal sain bna hujaa awtobus 3 jil boloodl ywahaa boldog um shvv

    Хариулах
  • 213.87.145.138
    2022/03/19

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - - www.Hot24.pw

    Хариулах