Завхан аймгийн Тэлмэн сумын иргэнийг шонгийн модноос гавалж, эрүүлжүүлж буй бичлэг цахим орчинд тархсан. Олон нийтийн зүгээс уг үйлдлийг хүний эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжлэл дагуулаад байсан.
Тэгвэл Завхан аймгийн цагдаагийн газраас тайлбар өгсөн байна.
"Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс энэ сарын 19-ний өдрийн 13:51 цагт “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл, маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд Баян айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон зөрчил гаргасан байв.
Иймд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулж, иргэнийг саатуулсан. Ингэхдээ хүний эрхийг зөрчиж иргэнийг хасах хэмийн хүйтэнд гадаа гавласан асуудалд аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна.
Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллалаа." гэсэн тайлбар гаргажээ.
Эх сурвалж: Завхан аймаг дахь цагдаагийн газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.254
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.89.160
Үр хүүхэд гэр бүлийнхээ өмнө ёс зүйгүй авирлаж байгаа архидтай ёс зүй яриад яадгийн Төрийн цагдаа ажлаа сайн хийсэн байна хөөе Ажил хийдэг нь ёс зүйтэй архичид нь ёсзүйгээ байж болдог нийгэмүүдээ
Хариулах122.201.21.234
Уг иргэний буруу л даа, 1.согтуу, 2.бага насны хүүхдийг асран хамгаалж авч явах чадваргүй г.м Гэхдээ гадаа цастай, жавартай, тас хийж байхад шонд уяж арай болохгүй, арай л дээрэлхсэн бна, мань шиг бээрэг амьтан бол эрүү ам зуурчих л юм бна даа
Хариулах66.181.176.21
Ингэж гавлаагүй бол хэрэг зөрчил гарч хүний амь ч эрсдэх байснаас урьдчилан сэргийлсний төлөө юу гэж уучлал гуйж байгаа юм бэ? Тэр гавласан цагдааг шагнах хэрэгтэй. Согтуу нөхдийг иймэрхүү бөх бат төмрөөс, оршуулгын хашаа хайснаас гавлаж байхад илүүдэхгүй.
Хариулах64.119.23.130
Цагдаагийн кобан гэж байгаагүй юм байхдаа! Наад нөхөртөө бас хариуцлага тооцоорой!
Хариулах103.68.107.106
Ийм нийтлэг хууль бус ажиллагааны төлөө хамгийн том даргыг нь л шийтгэвэл, нөгөөдөр нь мах ясаараа мэдэрвэл л яваандаа гайгүй болно, доогуураа хүлцэл өчөөд юу ч өөрчлөгдөхгүй.
Хариулах43.228.130.188
хүлцэл өчих шаардага байхгүй ингэж гавлаагүй бол хүүхэдээ хөлдөөж алах байсан ч юм билүү
66.181.161.26
Мэдэж бга нь энэ болохоос бүх аймгийн сумуудад энэ үйлдэл хийгдэж бдаг шүү дээ хөдөөний бүрэг дорой нь мэдэгдэхгүй айгаад өнгөрдөг энэ тохиолдол надад тохиолдож бсан гар муутай дүүгийн минь гавлаад хүйтэн харанхуй өрөөнд цоожлоод яваад өгсөн хэдэн цаг ч болсон араас цагдаагийн ажилтаныг нь хөөцөлдөж байж бээрчихсэн байхад нь олж авч бсан цагдаагийн ажилтан нь ер тоосон шинжгүй уучлалт гуйгаагүй шүү дээ
Хариулах203.91.115.56
tiim l teneg xvmvvsdee tsagdaa nar