УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Үнийн өсөлтийг бүгд мэдэрч байна. Нэг талаараа бидний импорт эрс багассан. Импортоор авдаг хэд хэдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний нэг нь шатахуун. Нэг тонн шатахуун 70 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 105-110 ам.доллар байна. Шатахууны үнэ шууд хэлэхэд ОХУ, Украины асуудалтай холбоотой. Гэрээний дагуу шатахууны тасалдал үүсгэхгүй гэдгийг Роснефть компани мэдэгдэж байгаа.
Урд хил хаагдсантай холбоотойгоор импорт үнийн өсөлтөд нөлөөлсөн. Мөн дээр нь далайн тээвэр 5-10 дахин үнэ нэмэгдсэн. Тэгэхээр үнийн өсөлт ганцхан Монгол Улсаас шалтгаалаад байгаа юм биш. Бид тээвэр ложистикийн гаднын хамааралтай улс учраас үнэ өсөөд байна.
Хөгжлийн банкны асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Нэг хэсэг зээлдэгч зээлээ зориулалтын дагуу ашиглаад, төслөө хэрэгжүүлээд явж байгаа Энэ нь нийт төслийн гуравны нэг. Үүнийг цааш дэмжээд явах ёстой. Хоёрдугаарт, олон төрийн байгууллага зээл авсан. Үүнийг төр өөрөө зохицуулах ёстой. Гуравдугаарт, зээлээ төлөөгүй хэсэг бий. Үүнийг хуулийн дагуу яаралтай шийдэх хэрэгтэй." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.254
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах