Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэрэг орон нутагт гарчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газарт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 20:12 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Тус газарт аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очжээ.
Нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн /эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ ий жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж, жолооч нь нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.54
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах192.82.77.66
Hohino zda
Хариулах202.126.89.225
Жолооч нараа Архи бүү уу. Хар мөртэй архинаас татгалз
Хариулах