Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй ёс зүйгүй харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарж нэлээдгүй шүүмжлэлийг дагуулсан.
Тэгвэл хүүхдүүдтэй ёс бус харьцсан багшид холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болжээ.
Шүүхээс Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч багш болох А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш, сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй /500 мянган төгрөг/тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.54
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.88.220
Арай юм бишүү хүний нялх үрийг толгой тархигүй нүдэж нүдчихээд 500 мянгаар тоггуулбал зүгээр зод гэж байгаатай ялгаа байна уу? Тэр багш өдөр бүр л бараг зоддог хүн байхдаа.
Хариулах202.9.41.157
Удаа дараа юм бол 500 мянгаар торгох нь бараг өхөөрдчихсөн юм биш үү? !
Хариулах