Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болголоо

2022/03/23

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: "Өнөөдрийн хуралдаанаар албан ажлын хариуцлагын асуудал яригдсан. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр гаргасан.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаанд концессын гэрээгээр Бейсмент гэдэг компанид шилжүүлсэн. Гэвч 2015 онд өртэй хувьчлах шийдвэр гарснаар уг компанид хувьчлах маягтай болсон ч өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй байна. 2015 онд Бейсмент гэдэг ганц хүнтэй компани татан буугдсанаар Хөтөл гэж нэр авсан юм. Хувьчилж авсан гэх хүн нь нас барсны дараа Хөтөлийг өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. 

Хуулийн байгууллага үүнийг шалгаж байгаа. Хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирүүлсэн" гэв.

.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.191
    2022/03/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах