Нөөцийн махыг энэ сарын 25-наас эхлэн худалдаална

Х.Есү
2022/03/24

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ. Ингэхдээ,

  • Үхрийн ястай мах 8,900 төг/кг
  • Хониных 8,300 төг/кг
  • Ямааных 7,100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалах юм байна.

Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. 2021 онд нөөцийн үхрийн мах 7,700, хонь 6,700, ямаа 6,200 төгрөгөөр худалдаалагдаж байв. Энэ жил нөөцийн махны үнэ нэмэгджээ. 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээг арилжааны банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 23 аж ахуйн нэгж нийт 12,6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.244.210
    2022/03/25

    хямд үнээр бэлтгээд өндөр үнээр заруулж байгаа нь зүгээр хэн нэгний бизнесийг дэмжиж байгаа хэрэг. дагаад үнэ өсөхийг мэдэхгүй болоод ийм шийдвэр гаргаж байгаа юм. хэзээ ард иргэдээ боддог болно доо хөөрхий

    Хариулах
  • 213.87.155.146
    2022/03/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 122.201.22.121
    2022/03/24

    Bolj l bna iim uneer zarval

    Хариулах
  • 66.181.182.66
    2022/03/24

    Яасан их үнэтэйй юм шинэ махнйы үнэ байна

    Хариулах
    • 202.126.90.94
      2022/03/24

      Tenegee shine mah 14000 shu