Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

2022/03/25

Эрх баригч МАН-аас дэвшиж УИХ-д сонгогдсон, мөн тус намын нөлөө бүхий цөөнгүй гишүүн Хөгжлийн банкнаас зээл авсан. Өдгөө АТГ, ЭЦА, бас УИХ-ын ажлын хэсэг тэдгээр зээлүүдийг шалгаж нягталж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар /2022.3.15/ гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудал яригджээ. Хуралдаанаар олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцэх зар тарсан юм.
Тодруулбал, МАН-ын дэргэдэх үе үеийн намын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Улс төрийн бодлогын зөвлөл 2022 оны гуравдугаар сарын 13-нд анхны хуралдаанаа хийжээ. Ингээд “Шинэ сэргэлтийн бодлого” үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын нөхцөл байдлын талаарх асуудлуудаар хэлэлцээд Удирдах Зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болжээ. 
 

Мөн “бусад асуудал”-д багтсан Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон гишүүдийн талаар товч хэлэлцсэн байна. Тэр үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгчээ. Заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй одоогийн УИХ-ын гишүүд болон нэр дэвшихээр горилж буй тус намын гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг аж.

 
Түүнээс өмнө, 2022 оны хоёрдугаар сарын 11-нд МАН-ын генсек Д.Амарбаясгалан “...Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гэдэг нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана. Сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдээд байсан юм. 
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.96
    2022/03/27

    мөнгөтэй юм чинь гишүүнээр яадаг юм ,бүр төлөхгүй бол хөөх хэлэлцэхээр хаана биздээ хө новширохгүй шүү

    Хариулах
  • 202.126.90.27
    2022/03/27

    Энэ

    Хариулах
  • 202.126.88.189
    2022/03/27

    Эргүү шүгэлддэг данх арчаачээ наадуулаа. Арчаагүй утсан хүүхэлдэй

    Хариулах
  • 202.126.88.64
    2022/03/26

    Нэр дэвшүүлэх байтугай шоронд суух ёстой биз дээ. Луйварчингууд дахиж санал луйвардаж гарах санаатай, бүр цайрчихсан.

    Хариулах
  • 213.87.137.121
    2022/03/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 59.153.112.17
    2022/03/25

    Yaana daa... Ene tegeed shiitgel u?

    Хариулах
  • 202.131.233.190
    2022/03/25

    Арга ядарсан юм байх даа,их хохирох байх даа,Уг нь зүй нь зээлийг дамжуулж авсан ,зуучилсан бол нэр дэвших эрх байтугай огцрох баймаар юм даа

    Хариулах
  • 103.10.22.96
    2022/03/25

    Ярисан шигээ хийж чадвал сайхан ирээлүй бн шүүх дээр гацаанадаа Онцгой анхаараарай

    Хариулах
  • 66.181.182.66
    2022/03/25

    Энэ маанаг юу вээ

    Хариулах
  • 192.82.83.82
    2022/03/25

    Одоо худлаа шаахаа ч больж, уул нь 400 сая жуулчин, сансар, гандангийн дэнж, зэс хоолой, богд уулын төмөр зам гэх мэтээр өдөр бүр шахуу шүгэлддэг ч байхгүй шүү, оросоос айгаад, хятадуудад дарлуулаад хүзүүгүй толгой эргэж гүйцжээ

    Хариулах
  • 103.26.194.35
    2022/03/25

    Ишш аргаа л барж суугаа дарга юмаа даа бут авах эрхийг чинь үндсэн хууль ологчоод бна чичрээд байлгүй наад авилгалдаа хүний өөрийнгүй шанаа өгөлдөө ОюунЭрдэнээ нэг л сул дорой л сайд байх юм хугцаа чинь талдаа орлоошдээ

    Хариулах