Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент, шохойн үйлдвэртэй танилцах үеэр үйлдвэрийн удирдах зөвлөлөөс энэ шийдвэрийг эсэргүүцэж, дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн удирдах зөвлөлүүдэд хоёр цагийн хугацаа өгч тус үйлдвэрийг төрд хүлээлгэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байсан.
Тэгвэл уг албан бичигт Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн удирдах зөвлөлүүд тус үйлдвэрийг төрийн өмчид авахыг эсэргүүцэж байна гэв .
Хөтөлийн "Цемент Шохой" ХК-ийн хувьцаа эзэмшигч Хөтөл ХХК-ийн мэдэгдлийг хүргье.
"Засгийн газрын 2022 оны 124 дүгээр тогтоол, ТӨБЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэх нэрийдлээр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг цагдаагийн байгууллагын хүчийг үзүүлж, хүч хэрэглэн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн оффисыг булаан авахаар дайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Агентлагийн үйл ажиллагааны зарчим”, 18 дугаар зүйлд заасан “Агентлагийн үйл ажиллагаанд хориглох зүйл” хэсгүүдэд тус тус зааснаар Хувийн хэвшлийн байгууллага, хуулийн этгээд төрийн өмчийн төлөөлөгч, ажлын хэсэгт ажиллах өрөө гаргах, хуулийн этгээдийн байгууллагын хувийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй.
Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК) нь 2015 онд Хөтөлийн” Цемент Шохой” ХК-ийг 41 орчим тэрбум төгрөгөөр хувьчилж авсан бөгөөд технологийн шинэчлэл хийж, хуурай аргын цементийн үйлдвэрийн барьж, 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт нийсэн. Хөтөл хотын 10 мянган гаруй иргэдийг дулаанаар хангаж, үйлдвэрийн 800 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүлийг сүүлийн 7 жилийн турш цалинтай орлоготой ажиллуулж ирсэн тус үйлдвэр нь эзэнгүй болсон мэтээр төрөөс худал мэдээлэл тарааж, улмаар хурааж авахаар шийджээ.
Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийг Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК)-ийн хууль ёсны өв залгамжлагч Бөх-Очирын Тулга нь өөрийн хөрөнгө хүлээн авах, өв нээлгэх хүсэлтээ 2019 оноос хойш хөөцөлдөж байгаа. Гэвч Хөгжлийн банкнаас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/409 тоот албан бичгээр Монголын Нотариатчдын танхим руу “өв нээхгүй байх тухай” хууль бус мэдэгдэл хүргүүлж, зориуд гацаагаад байгаа. Төр нэг гараараа хувь хүний өвлөх эрхийг гацааж, нөгөө гараараа эзэнгүй өмч гэж хураан авахаар дайрч байгаа нь хэт балмад, хууль бус үйлдэл болж байна.
Хөгжлийн банкнаас Монголын Нотариатчдын танхим руу явуулсан дээрх хүсэлтээ нэн даруй цуцалж, өв залгамжлагч Бөх-Очирын Тулгад өвөө хүлээн авах, Хөтөлийн” Цемент Шохой” ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Хөтөл ХХК-ийн өмчлөгчөөр нэн даруй бүртгүүлэх боломжоор хангасан нөхцөлд Хөтөл ХХК-ийн зүгээс хуулийн хүрээнд төрийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.20.79
Ulsiin yumiig xyamdxan luivardaj avdag iim bizda naraa xucheer avax xeregtei
Хариулах103.229.121.251
ЗЭЭЛ аваад өгдөггүй, санаа нь үйлдвэрийг ашиглаж АШИГ олоод л сууж байх санаатай. ХУУЛЬ ярих болбол ТА нар гэмт хэрэгтэн шүү.
Хариулах139.5.217.124
Анх хувьчилж авах үеэс хор найруулан 1.2 тэрбумаар авсан, дараа нь уг үйлдвэрийг барьцаанд тавьж баахан зээл авч идсэн, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн нөөцийг үнэ төлбөргүй ашиглаж баахан ашиг олсон, цаад эзэд нь сахал эрдэнэбилэг эби тэргүүтэй луйварчид байгааг мэдсээр байж энэ гар хөлүүд төрийн өмнөөс олон долоон юм яриад яах нь вэ ээ
Хариулах192.82.85.251
МОНГОЛД ХУУЛЬ ШҮҮХ БАЙНА УУ. ШҮҮХЭЭР МАРГААН ШИЙДВЭРЛЭХ БОЛОХООС ЗАСГИЙН ГАЗАР , ТӨБЗГ ,ОЙМС НАРАНБААТАР НАР ХҮЧЭЭР ШИЙДДЭГГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ . ӨРТЭЙ УЧИР ХУВЬЧИЛЛАА ГЭСНЭЭ ӨРИЙГ НЬ ДАРААД ,ДАХИН ЗЭЭЛ АВЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ШИНЭЧИЛСЭН ҮЕД ДАХИАД ТӨР ЭЗЭНГҮЙ ӨМЧ УЧИР АВЛАА ГЭХ ЮМ . ГЭТЭЛ ХУУЛИАС БОЛЖ ӨМЧИЛЖ ЧАДАХГҮЙ 2-3 ЖИЛ БОЛЖ БАЙГАА БОЛОВЧ ЭЗЭНГҮЙДЛЭЭГҮЙ ХАРИН Ч ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН ҮЙЛДВЭРИЙГ ТӨР ХҮЧЭЭР БУЛААЖ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА
213.87.137.121
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.161.30
Хулгайлсан оффисоо өөрийнх гэж боддог байхнээ.
Хариулах176.55.80.143
Луйварчид ямар сайн хууль мэдэж байна аргагүй төрийн бүх нүх сүвээр өөрт ашигтай юм болгоныг хууль батлах нэрээр суутгажээ
Хариулах202.55.188.118
huts zeelee tolh bolohoor ezengui ezen n nas barsan geed hariutsah hungui bsan tor avchihaar ezen huulich ged nayan hun garch ireed uur banknii zeeliig bolohoor tolj bsan hebiin ajillaj bgaa ged yriad henig doromjlood bgaan, yaj ulsig deerjdej avsan teruuger n deeremdej av sahal erdenebileg gede hunees n, ene olon yum yriad bgaa humuusig n halaad oor hun ajild av!
Хариулах