Улсын дээд шүүхээс 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусах ч өдгөө 66 настай, төрийн албанд ажиллах насны дээд хязгаарт хүрсэн.
Хуулиа зөрчөөд тэтгэвэрт гарсан байх ёстой хүн өнөөдөр цэцийн дарга хийж байна. Уг нь өнгөрсөн оны 12-р сард дээд шүүхээс цэцийн гишүүнд нэр дэвших сонгон шалгаруулалт зарласан байсан. Тухайн үед цэцийн дарга Н.Чинбатыг тэтгэвэрт нь гаргах нь гэдэг асуудал яригдсан. Гэтэл өнөөдөр цэц ерөнхий шүүгчид хэрэг үүсгэн, шалгах, цаашлаад огцруулах зүйл яригдаж эхэллээ. Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүй, ажлаа өгөхгүй гэсэндээ ийм үйлдэл хийж байна уу гэж яригдах болсон.
Гуравдугаар сарын 18-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар тэтгэвэри гарахтай холбоотой заалт нь хууль зөрчсөн эсэх талаар хэлэлцэж "Хууль зөрчөөгүй" гэсэн дүгнэлт гарсан.
Тэгвэл өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж (илтгэгч), Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ..." гэж заасанд тус тус нийцсэн байна хэмээн дүгнэлт гаргасан болохыг танилцуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.90
zuv huu zutgeed bn shuu! unuudur nas chatsuutnuud n tur zasagt zuvluh muvluh geh shig tom yrisan zunugchuul bj l bn ,adildaa adil bn shuu!
Хариулах213.87.137.25
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах139.5.217.124
Энэ нэг ҮХЦ гэж тэтгэврийн хөгшчүүл, хулгай хийгээд нуугдсан баячуудын хор найруулдаг газар байна аа Тараавал таарах юм
Хариулах192.82.84.130
ерөөсөөл тэтгэвэрийн өвгөн байна шүү дээ ханаж цадахгүй төрөөс хулгай хийгээд сурчихсан тэтгэвэрт гаргах гэхээр үхэх гээд байдаг дарга нар төрд дүүрэн байна
Хариулах